x

Ирэх жил бордюр өндөрлөхгүй, шинэ технологиор авто зам тавина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн амралтын өдрөөр авто зам засварын компаниудын удирдлагатай уулзлаа.

Нийслэл энэ онд нийт авто замын 70 гаруй хувийг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сар хүртэл 65 байршилд авто замыг шинэчлэх юм. Ингэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагын дагуу бродюрыг шинэчилнэ. Харин ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.

Тодруулбал, Барилга хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байхаар баталсан. Энэ стандартын дагуу хуучин бродюр дээр авто замыг асфальтаар хучихад бродюрын өндөр 7-8 см болдог. Тиймээс авто зам засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхдээ стандартад нийцүүлж бродюрыг сольж байгаа юм. Барилга хот байгуулалтын сайд даваа гаригт /өнөөдөр/ бродюрын “MNS”стандартыг өөрчлөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан ирэх жил Улаанбаатар хот төсөвтөө бродюрын мөнгө тавихгүй гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцлов.

Тэрбээр “Энэ жил бид Улаанбаатар хотын төв магистраль авто замуудыг шинэчилж, дуусгана. Ирэх жил гэр хорооллын дундах авто замыг шинэчилнэ. Бродюрын стандартад өөрчлөлт орж байгаатай холбогдуулан одоо авто замын ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд хуучин бетон бродюрыг хоёр хэсэгт хуваан ангилна. Нэгдүгээр зэргийн буюу дахин ашиглах боломжтой бродюрыг нийслэлийн Замын хөгжлийн газарт хүлээлгэн өгнө. Харин хоёрдугаар зэргийн буюу дахин ашиглах боломжгүй бродюрыг Морингийн давааны барилгын материал дахин боловсруулах газарт хүлээлгэн өгнө. Ирэх жил “Туулын хурдны зам”, “Улаанбаатар хотын тойрог хурдны зам”-ын ажлууд эхэлнэ. Ирэх жил хийх авто зам, засварын төсөвт шинээр бродюрын мөнгө тавихгүй гэдгийг мэдэгдье” гэлээ.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 8 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 8 цаг 31 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 8 цаг 54 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 9 цаг 1 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 9 цаг 23 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 9 цаг 31 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 9 цаг 54 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top