x

Японы Ерөнхий сайд Өмнөд Солонгост айлчилна

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида энэ долоо хоногийн сүүлчээр Өмнөд Солонгост айлчилж, Ерөнхийлөгч Юн Сог Ёлтой хэлэлцээ хийнэ гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас мягмар гарагт мэдэгджээ.

Өмнөд Солонгост хоёр өдрийн айлчлал хийхээр баасан гарагт хүрэлцэн ирснийхээ дараа Ф.Кишида Юн Сог Ёлтой хэлэлцээ хийх бөгөөд талууд хоёр орны хамтын ажиллагааны ололт амжилтыг эргэн харж, хоёр тал, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг цаашид ахиулах арга замуудыг хэлэлцэнэ гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.  

Энэ нь сүүлийн хоёр жил орчмын хугацаанд хоёр орны удирдагчдын хийж буй 12 дахь дээд хэмжээний уулзалт болох юм. Түүнчлэн Ф.Кишида гурван жил ажилласныхаа дараагаар Ерөнхий сайд, эрх баригч Либерал ардчилсан намын даргын албан тушаалд өрсөлдөхгүйгээр шийдвэрлэсэн тул тэдний хувьд сүүлчийн уулзалт болж байна.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын төрийн тэргүүн дайны үед албадан хөдөлмөр эрхэлж байсан солонгосчуудын хохирлыг Японы компаниудын оролцоогүйгээр барагдуулах шийдвэр гаргаснаас хойш Юн Сог Ёл, Ф.Кишида нар нягт харилцаа холбоотой ажиллаж ирсэн юм.

Улмаар хоёр улсын удирдагчид удаан хугацаагаар зогсоод байсан зуучлалын дипломат ажиллагаагаа сэргээж, олон улсын хурал цуглааны хүрээнд хэд хэдэн уулзалт хийсэн билээ. Хоёр талын харилцаа сайжирсан нь АНУ-ыг оролцуулсан аюулгүй байдлын гурван талт хамтын ажиллагааг ихээхэн ахиулжээ.

Өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Юн Сог Ёл мэдэгдэхдээ, удахгүй болох сонгуулиар Японы шинэ ерөнхий сайдаар хэн томилогдохоос үл хамааран Японтой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top