x

“Хятад улс хэрвээ Тайванийг авахыг хүсэж байгаа бол алдсан газар нутгаа Оросоос бас авах хэрэгтэй”

Хэрвээ Хятадын Коммунист Нам үнэхээр Тайванийг газар нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг бол алдагдсан газар нутгаа Оросоос бас авах хэрэгтэй гэж үзэж байгаагаа Тайванийн ерөнхийлөгч Лай Чин Тэ илэрхийлжээ.

Тэрбээр Ням гарагт орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна.

БНХАУ-ын эрх баригчид Тайвань арлыг хууль бус замаар салан тусгаарлагдсан Хятадын нэг муж бөгөөд хэзээ нэг цагт эх орондоо буцан нэгдэх ёстой гэж үздэг.

Тухайлбал эртнээс нааш Хятадын нэг хэсэг байсан Тайвань арал улс үндэстнийх нь хувьд “доромжлолын зуун” гэгддэг 1839-1949 оны хооронд гадаад гүрнүүдийн шахалт дарамтын улмаас эх газраас салсан гэж үздэг юм.

Энэ оны нэгдүгээр сард болсон сонгуулиар ерөнхийлөгч болсон Лай Чин Тэ түүхийн ижил цаг үед Оросын мэдэлд шилжсэн газар нутгаа Бээжингийн эрх баригчид буцааж авах талаар ямар нэг хүчин чармайлт гаргахгүй байгааг ярилцлагадаа онцолжээ.

“Хэрвээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай ярьж байгаа бол яагаад Айгуны гэрээгээр Орос улсад алдсан газар нутгаа буцааж авахгүй байгаа юм бэ? Орос улс одоо хамгийн сул дорой үедээ байгаа биш гэж үү?” гэж Лай ярьсан байна.

1858 оны Айгуны гэрээгээр Хятад улс нэг сая хавтгай дөрвөлжин километр газар нутгаа Оросын хаант улсад алдсаныг тэр ийнхүү дурджээ.

Энэ газар нутагт сүүлд Владивосток гэгддэг болсон Хайшэнвейн боомт багтдаг юм.

“Оросоос газар нутгаа нэхэж чадахгүй байгаа бол тэд ижил шалтгаанаар Тайванийг хүчээр нэгтгэж чадахгүй гэж би бодож байна” гэж Лай тайлбарлажээ.

Түүний үзэж байгаагаар Бээжингийн гол зорилго нь геополитикийн агуулгатай буюу Тайванийг сүрдүүлэх замаар дэлхийн дэг журмыг өөрчлөх гэнэ. Харин арлыг хүчээр эзлэн авах бодит санаа агуулаагүй гэж тэр үзэж байгаа юм байна.

Хятадын сүүлчийн эзэнт гүрэн Чин 1895 онд байгуулагдсан шударга бус гэрээгээр Тайвань арлыг Японд алдаж байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд арлыг Бүгд Найрамдах Хятад Улсын мэдэлд шилжүүлсэн бөгөөд иргэний дайны үр дүнд Коммунистуудад ялагдсан тэд 1949 онд Тайвань аралд дүрвэн гарч, засгийн газраа байгуулсан юм.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 16 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 26 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 33 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 34 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 38 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 42 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 45 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 50 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 53 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 19 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 25 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 33 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 37 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 49 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 54 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 1 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 5 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 22 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top