x

Нийгмийн халамжийн зардлын дахин хувиаарилалт хийхийг зөвлөв

Дэлхийн банкны ядуурал, нийгмийн хамгааллын баг Монгол Улсын төсвийн бодлогын ядуурал, тэгш бус байдалд үзүүлж буй нөлөө, тэр дундаа нийгмийн халамжийн хөтөлбөрийн үр нөлөөг судалжээ.

Судалгааны эхний үр дүнгээс харахад улсаас олгож буй мөнгөн шилжүүлгүүд нь ядуурлыг бууруулахад нөлөөлж байгаа ч Монголын нийгмийн халамжийн зардал нь дэлхийн дундаж орлоготой улс оронтой харьцуулахад их байна. Иймд нийтлэг бус илүү зорилтот хэсэгт чиглэсэн ядуурлыг бууруулахад нөлөөлөх үр ашигтай хөтөлбөрт зардлын дахин хуваарилалт хийхийг зөвлөсөн байна.

ҮСХ-ноос 2022 онд хийсэн Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны болон захиргааны мэдээллийг ашиглан дэлхийн 80 гаруй оронд хэрэгжүүлсэн тэгш байдлыг дэмжих аргачлалаар тооцсон байна. Судалгааны эхний үр дүн, тайланг Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох газар нэгжийн удирдлага, албан хаагчдад танилцууллаа.

Үнэлгээ хийхдээ нийгмийн халамж, халамжийн хөтөлбөрүүд ядуурал, тэгш бус байдалд үзүүлж байгаа нөлөө, нийгмийн халамжийн зарцуулалтын үр ашиг, түүнийг нэмэх арга зам, нийгмийн тусламж хүртэгчдийн давхцал зэргийг тооцжээ.

Дээрх судалгааны үр дүн, тооцооллыг хүн амын амьжиргааны тэнцүү 10 бүлгээр тооцохоос гадна дэлхийн бусад улс орон тэр дундаа дунджаас дээгүүр, дунджаас доогуур, бага орлоготой улс орнуудтай харьцуулан гаргасан байна. Тайланг Дэлхийн банкнаас энэ оны 11 дүгээр сард эцэслэн гаргах бөгөөд ГБХНХЯ-ны удирдлагууд тооцоололд халамжийн хөтөлбөрүүдийн талаар нэмэлт санал өгөхөөр болсныг тус яам мэдээлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 9 цаг 9 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 9 цаг 13 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 9 цаг 36 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 9 цаг 43 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 10 цаг 5 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 10 цаг 13 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 10 цаг 36 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top