x

АНУ-ын сонгуульд нэр дэвшигч Харрис, Трамп нарын хооронд мэтгэлцээний микрофонтой холбоотой маргаан дэгдэв

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид болох Камала Харрис, Дональд Трамп нар ирэх сард олон нийтийн өмнө мэтгэлцэхээр төлөвлөөд байгаа.

Тэгвэл мэтгэлцээний үеэр микрофоныг яаж тохируулах асуудлаар талуудын хооронд маргаан дэгджээ.

Мэтгэлцээн есдүгээр сарын 10-ны өдөр ABC телевизийн сувгаар нийтэд цацагдах юм.

Ням гарагт Трамп тэнцвэртэй нийтлэлийн бодлогогүй ABC сувгаар мэтгэлцэх нь зөв эсэхэд эргэлзэж байгаагаа сошиал хуудсаар илэрхийлж байв.

Харин Даваа гарагт талуудын хооронд микрофонтой холбоотой шинэ маргаан дэгджээ.

Нэр дэвшигчийн ярих ээлж болоогүй байхад микрофоныг нь унтраах дүрмийг ABC анх танилцуулсан юм.

Гэтэл Харрисын талынхан энэ дүрмийг өөрчилж, микрофоныг асаалттай байлгахыг зохион байгуулагчдаас шаарджээ. Микрофоныг унтраах нь ам сул, тэвчээргүй Трампыг олон нийтэд сул талаа харуулахаас хамгаалсан хэрэг болно гэж тэд үзэж байна.

“Бид нэр дэвшигчдийн микрофоныг нэвтрүүлгийн турш нээлттэй байх ёстой гэж үзэж байна. Трампынхан нэр дэвшигч нь 90 минутын турш ерөнхийлөгч шиг биеэ авч явж чадахгүй гэж боддог учраас микрофоныг унтраахыг хүсэж байна” гэж Харрисын олон нийттэй харилцах албаны захирал Брайан Фэллон мэдэгджээ.

Зургаадугаар сарын 27-нд CNN сувгаар Трамп, Байден нарын хооронд явагдсан анхны мэтгэлцээний үеэр  ярих ээлж нь болоогүй нэр дэвшигчийн микрофоныг унтрааж байсан юм.

Жо Байден энэ нөхцөлийг санаачилсан бөгөөд ирэх сарын мэтгэлцээнд ABC суваг үүнийг хэвээр хадгалахаар төлөвлөж байжээ.

Гэтэл Байдены оронд нэр дэвшсэн Харрис уг дүрмийг өөрчлөхийг хүссэн байна.

Ингэх нь тэвчээргүй Трампыг олон нийтэд “муухай харагдуулна” гэж тооцсон бололтой. Сүүлийн үед Трамп өрсөлдөгчөө элдвээр дайрах нь хэрээс хэтэрч, штабынхан нь зогсоож дийлэхгүй байгаа гэсэн мэдээлэл бий.

Трамп өөрөө Харрисын саналд татгалзахгүй гэсэн байр суурь илэрхийлсэн нь түүний сонгуулийн албаныхныг хүнд байдалд оруулаад байна.

“Энэ надад хамаатай эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Микрофоныг асаалттай байлгасан нь дээр байх. Өмнөх мэтгэлцээний нөхцөлөөр бол унтраалттай байх ёстой” гэж тэр өчигдөр NBC сувгаар ярьжээ.

Энэ үеэр тэр зангаа тавилгүй Харрисыг “ухаалаг биш хүн”, “надтай мэтгэлцэхээс айж байна” гэх зэргээр муулсан юм.

Өмнөх мэтгэлцээнд Байден маш тааруу үр дүнтэй оролцсон нь Ардчилсан Намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанаас нэрээ татаж, өмнөөсөө дэд ерөнхийлөгч Камала Харрисын нэрийг дэвшүүлэх гол шалтгаан болж байв.

Олон нийтийн санал асуулгаар Трампаас ялимгүй илүү үзүүлэлттэй яваа Харрис энэ мэтгэлцээнээр нэр хүндээ хадгалах, цаашлаад улам өсгөх төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top