x

Малчдын бүлэг, хоршооны үйл ажиллагааг сурталчлав

Уур амьсгалын өөрчлөлтөд малчдын дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхээр АДАПТ төсөл үйл ажиллагаа явуулж байна.
Төслийн багийнхан энэ сарын 23-25-ны өдөр Ховд аймагт “Төр, хувийн хэвшлийн түншлэл-2024” сэдэвт сургалт, үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Үүнд Ховд, Завхан аймгаас 80 гаруй малчин, хоршооны төлөөлөл оролцсон юм. Тэд орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, бусад үйл ажиллагаагаа танилцуулж, зарим байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Ингэснээр талууд ноолуур бэлтгэлийн чанар, стандартын шаардлага хангасан түүхий эдийг зах зээлийн үнээр, тогтвортой нийлүүлэх боломж бүрдсэн байна.  
Мөн малчдын байгуулсан хоршоог дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн бодлого, АДАПТ төслийн загвар үйл ажиллагаа, мал, түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлж, хоршоогоор дамжуулан борлуулах арга, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах талаар мэдээлэл солилцлоо. 

"Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" АДАПТ төслийг 2021-2028 онд Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт тус тус хэрэгжүүлж байна.  
АДАПТ төслийн томоохон зорилтын нэг бол уур амьсгалд тэсвэртэй, тогтвортой хөгжлийн шалгуур хангасан мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих, зах зээлтэй холбох юм. Энэ хүрээнд төслийн зорилтот дөрвөн аймгийн найман суманд уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуйн загвар үйл ажиллагааг төр хувийн хэвшил, малчдын түншлэл зарчмаар туршин хэрэгжүүлж байна. 









 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 1 цаг 58 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2 цаг 8 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 2 цаг 15 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 3 цаг 16 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 цаг 20 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 цаг 24 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 3 цаг 27 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 3 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 3 цаг 32 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 цаг 35 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 6 цаг 1 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 6 цаг 7 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 6 цаг 15 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 6 цаг 19 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 6 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 31 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 6 цаг 36 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 43 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 6 цаг 47 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 8 цаг 4 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top