x

Н.Учрал: Төрийн өмчит компаниудын хөрөнгө 64 их наяд төгрөгт хүрсэн

УИХ-ын үдээс өмнөх чуулганы үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гишүүн Б.Уянгын асуултад хариулахдаа дараах тоо баримтыг онцоллоо.

Н.Учрал:

-Өнөөдрийн байдлаар төрийн өмчит 98-99 компани, хуулийн этгээд бий гэсэн статистик байна. Энэ 99 компанийн хөрөнгө бараг 64 их наяд төгрөгт хүрсэн. Манай улсын ДНБ-тэй дүйцэж байна. Улсаараа үйлдвэрлэсэн, худалдсан, үйлчилсэн бүх дүнтэй зэрэгцэж очиж байна гэхээр төр маш их өмчтэй байна. Тэгсэн хэрнээ "Эрдэнэт" үйлдвэр, "Эдэнэс Тавантолгой"-г хасаад тооцохоор үлдсэн 96 компанийх нь хөрөнгийн өгөөж 0,4 хувьтай. Ийм байдлаар төр өөрийнхөө өмчийн засагалыг сайжруулж, үр ашгийг нь нэмэгдүүлнэ гэж байхгүй. Ерөөсөө гуравхан сонголт байна. Энэ компаниудыг нэгтгэх, татан буулгах, эсвэл хөрөнгийн зах зээл дээр хувьцаалах.

Тийм учраас бид цаашдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн тухай хуулийг нь оруулж ирээд зохицуулах ёстой. Олон гишүүн Үндэсний баялгийн сангийн тухай асууж байна. Үндэсний баялгийн санг бүрдүүлж байгаа гол байгууллага нь "Эрдэнэс Монгол" нэгдэл гэдгийг хуульчилж өгсөн. Гэтэл "Эрдэнэс Монгол" нэгдэл дотор төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай байгаа "Эрдэнэт" үйлдвэр, "Монросцветмет" багтдаггүй. Энэ ТӨҮГ-уудыг шинэ хуулиар  компани болгож оруулж ирээд 34 хувиар нь хуримтлалын санг бүрдүүлдэг, цаашлаад иргэн болгонд нээсэн хуримтлалын дансаараа дамжуулаад орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол яг өнөөдөр Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүүлэх гэхээр гол орлого бүрдүүлээд байгаа гол компаниуд нь компанийн хуулиар зохицуулагдахгүй байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар аа гээд яваад байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс ... Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг...
Top