x

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмж, хүлэмжийн хийг багасгана

НЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжин амьжиргааг нэмэх” төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд энэ онд 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, ач холбогдлын талаарх иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүс нутаг хариуцсан суурин төлөөлөгч Лин Цаотай уулзаж, төслийн хэрэгжилт, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.

Нарны эрчим хүчээр 76 айл өрхийн хэрэглээг хангах судалгаа болон бусад бэлтгэлээ ханган, суурилуулж эхлээд байна. Нийслэлийн гэр хорооллын өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэх замаар хүлэмжийн хийг багасгах боломжтойг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.

НЗД-ын орлогч Л.Хосбаяр “Төвлөрсөн дулаанд холбогдоогүй гэр хорооллын оршин суугчид өвлийн турш шахмал түлш түлдэг. Гэр хорооллын 200 мянга орчим өрх нүүрсэн суурьтай түлшээр халаалтын хэрэгцээгээ хангаж байгаа нь агаар бохирдуулах гол хүчин зүйл болдог.  Ингэснээр оршин суугчид болон эмзэг бүлэгт багтдаг, өрх толгойлсон ээжүүдтэй өрхийн гишүүдийн эрүүл мэндэд аюул учруулж байна. Энэ нь Монголд сэргээгдэх эрчим хүчний шинэ загварт шилжих үндэслэл болж байгаа юм. Цаашид төслийг өргөжүүлэн, сэргээгдэх эрчим хүчний салбарт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

 

Эх сурвалж: IKON.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс ... Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг...
Top