x

Ц.Жадамба Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад зөвлөнө

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиар Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болгон зохион байгуулсан. Тус яамны сайдаар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ц.Баатархүүг томилоод байгаа. Тэгвэл шинэ сайд өөрийн орон тооны зөвлөхөөр Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшиж өвдөг шороодсон Ц.Жадамбааг томилсон байна. 

Ц.Жадамба нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар ажилласан. Энэ хугацаандаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гол пиар болсон "И Монгол" платформыг анхлан бий болгосон юм.

Ц.Жадамбаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10 жилийн сургууль, “Их Засаг” ОУИС-ийг хуульч, хууль зүйн ухааны магистр, Сөүлийн "Үндэсний Их Сургууль”-ийн технологийн менежмент, Мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженерийн ангийг төгссөн. Хууль зүйн ухааны магистр, Master of Science in Engineering мэргэшилтэй.

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

  • 2004 – 2006 онуудад Улс төрийн боловсролын Академийн багш, эрдэм шинжилгээний ажилтан
  • 2006 – 2007 Глобал Удирдагч сангийн үүсгэн байгуулагч, захирал
  • 2007 – 2008 онуудад Глобал Удирдагч Дээд сургуулийн захирал
  • 2008 – 2012 онуудад Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга
  • 2012 – 2016 онуудад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга агентлагийн дарга

Хавсран ажилласан төрийн бус байгууллага

  • 2004 – 2006 онуудад Улаанбаатар Ротари клубын гишүүн
  • 2006 – 2008 онуудад Туул Ротари клубын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн
  • 2006 – 2008 онуудад Монголын Их дээд сургуулиудын холбооны гүйцэтгэх захирал
  • 2012 – 2015 онуудад Тайжийн хурд морин спорт уяачдын холбооны тэргүүн
  • 2012 оноос Монголын Морин Спорт уяачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн
  • 2015 – 2016 онуудад Хутагтын хурд Морин спорт уяачдын холбооны тэргүүн
  • 2023 оноос Монголын Паралимпын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
  • Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч
  • Ардчилсан намын Үндэсний бодлогын комиссын гишүүн
  • Монголын олон улсын арбитрч
  • 2018 оноос Shinsegae Med Co., Ltd компанийн гүйцэтгэх захирал
  • 2018 оноос Shinsegae Med Co .,Ltd компанийн ТУЗ-ийн гишүүн
  • 2022 оноос Shinsegae International группын гүйцэтгэх захирал
  • 2022 оноос Shinsegae Food Co., Ltd-ийн ТУЗ-ийн гишүүн
  • 2022 оноос Shinsegae International группын ТУЗ-ийн гишүүн
  • 2023 оноос Ардчилсан намын Дэд дарга
  • 2023 оноос Улс Төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top