x

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үзлэг, хяналтыг зохион байгуулна

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр  (2024.0813) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс нийт 13 үүрэг даалгавар өгсөн. Дээрх үүрэг даалгаврын дөрөв нь 100, зургаа нь 90, хоёр нь 70, нэг нь 30 хувийн хэрэгжилттэй байна.

“АМНО” ХХК-ийн барьсан хашааг татуулна


Өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга нийтийн эзэмшлийн талбайг хаасан, явган зорчигч болон иргэдийн зорчих эрхийг хязгаарласан хэд хэдэн байршилд дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан очиж холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Энэ талаар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Энхтөр мэдээлэл өглөө. Тэрбээр, дүүргийн 7-р хороо, “АМНО” ХХК-ийн барьсан хашаа нь явган зорчигч болон авто машинтай зорчиж байгаа иргэдийг зорчиход хүндрэл учруулдаг. Иймд дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дээд шатны байгууллагад хандсанаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус компанид 2024 оны наймдугаар сарын 14-ний өдрийн дотор хашаагаа “Хашаа, хайс, хашлаганд тавих ерөнхий шаардлага” хотын стандартад нийцүүлж арга хэмжээ авах мэдэгдлийг хүргүүлсэн. Тус компанийнхан заасан хугацаанд шаардлага биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна. Мөн тус хороонд үйл ажиллагаа явуулдаг “Говь саун” нийтийн эзэмшлийн талбайд явган хүний зам хааж барьсан хашаагаа татахаар болсон бол “Барс” захын урд явган хүний гүүрэн гарцыг хааж 2 контейнер тавьсан байсныг тухайн аж ахуй нэгж өөрсдийн зардлаар авч, явган хүний зам чөлөөлөхөөр болсон гэсэн мэдээллийг өгөв.

Гурван цэцэрлэг, хоёр бага сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орно  

Баянгол дүүрэгт 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 49 сургууль, 80 цэцэрлэг сургалтын үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 19 төсөл арга хэмжээ хэрэгжиж буй бөгөөд энэ хичээлийн жилд 3 цэцэрлэг, хоёр Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орно. Үүнд,  

  • 19-р хороо, 198-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга /200 ортой/

  • 9-р хороо, Өргөө цэцэрлэг /50 ортой /

  • 21-р хороо, 338 дугаар цэцэрлэг /75 ортой/

  • 10, 23-р хороо, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /300 хүүхдийн хүчин чадалтай/ тус тус ашиглалтад орно.

Мөн 960 хүүхдийн суудалтай 28-р сургуулийн барилгын ажлын явц 98 хувьтай байгаа бол 640 хүүхдийн суудалтай 93-р сургуулийн барилгын ажлын явц 76 хувьтай байна. Дээрх сургуулиудын тухайд хуучин барилгыг буулгаж, УТХО-аар шинээр барьж байгаа юм.  

Өвөлжилтийн бэлтгэл ажил 41 хувьтай байна

Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2024 оны А/392 дугаар захирамжийн дагуу 12 бүлэг, 44 арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 41 хувьтай байна гэсэн мэдээллийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ өгөв. Тухайлбал,

  • Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явц 50,

  • Дүүргийн агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажил 25,

  • Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг асалт 96,

  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө арчлалт хамгаалалтын ажил 70 хувьтай байгаа бөгөөд бусад ажлууд хуваарийн дагуу хийгдэж байна.

Мөн агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой айл өрхүүдийн зуух, пийшинг засварлан шинэчлэх ажлыг зохион байгуулна гэв.

Дүүргийн 34 хорооны дунд “Манай хороо-Манлайлагч хороо уралдааныг зарлалаа

Дүүргийн Засаг даргын А/396 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн нийт 34 хорооны дунд “Манай хороо-Манлайлагч хороо” болзолт уралдааныг зарласан бөгөөд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхбаяр удирдамжийг танилцууллаа.

Уралдаан 2024 оны 08-р сарын 15-аас 09-р сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд гол зорилго нь,

  • Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх;

  • Байгууллагын соёлыг түгээн дэлгэрүүлэх;

  • Төр, аж ахуйн нэгжийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах;

  • Үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх;

  • Ногоон байгууламж, гудамж зам талбайн камержуулалтыг нэмэгдүүлэх;

  • Иргэдийн эрүүл аюулгүй, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх юм.


Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн зүйлд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэсэн. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор дүүргийн холбогдох хэлтсүүд, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн хэлтэс хороодын Засаг даргын Ажлын алба хамтран ажлын хэсэг байгуулж, дүүргийн 5, 6, 25, 28, 30-р хороонд ажиллах. Учир нь 10-р хорооллын бүсэд явган хүний зам, сургууль, цэцэрлэг рүү явдаг зам эвдрэл ихтэй, хашаа хайс их гэсэн гомдол их ирдэг учраас иргэд зорчиход хүндрэл тулгардаг байршлуудад газар дээр нь очиж арга хэмжээ авах.
Мөн Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, 1-34 хороо болон бусад харьяалагдах хэлтсүүд хамтран хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үзлэг, хяналтыг зохион байгуулах. Ингэхдээ тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн газар ил задгай цахилгааны утас байгаа эсэх, байрны дээврийн хэсэг болон зоорины давхрууд цоожтой байгаа эсэхийг шалгахыг үүрэг болголоо.
Түүнчлэн тендер зарлагдаад удааширсан ажлууддаа анхаарч, яаралтай арга хэмжээ авах, худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудаа хугацаанд нь дуусгах шаардлагатайг онцлоод Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Аж ахуй нэгж байгууллагуудын гадна тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, шарилж усттгах ажлыг зохион байгуулах, сайн ажилласан аж ахуй нэгжүүдээ урамшуулах,

  • Хот нийтийн аж ахуйн чиглэлийн ажлын хүрээнд ТҮК-иудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг газар дээр нь очиж шалгах. Ашиглаж байгаа техник хэрэгслийн тоог гаргах, давс, бодисын нөөц ямар байгаа талаар үзлэг шалгалт хийх,

  • Нохой, муур устгах ажлыг зохион байгуулах,

  • Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дугуй засварын газруудад хяналт шалгалт хийх, ашиглахаа больсон хуучин дугуйнуудыг цэгцлэх ажлыг зохион байгуулах,

  • Гадаа талбайд үйл ажиллагаа явуулж буй том оврын авто машинуудыг дүүргийн 20-р хороо руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах,

  • Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор боловсролын байгууллагынхантай уулзалт зохион байгуулж мэдээлэл сонсох, шаардлагатай арга хэмжээг авах,

  • "Шарилжгүй Улаанбаатар" аяныг  дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулахыг үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 2 цаг 35 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 2 цаг 43 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 2 цаг 45 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 2 цаг 46 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 2 цаг 46 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 2 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 5 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 5 цаг 13 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 5 цаг 14 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 5 цаг 16 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 5 цаг 17 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 5 цаг 23 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 5 цаг 23 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 5 цаг 25 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 5 цаг 26 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 6 цаг 35 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 7 цаг 38 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 7 цаг 40 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 7 цаг 40 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 7 цаг 42 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top