x

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр дүүргийн боловсролын салбарынхантай уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр болон Нийслэлийн Боловсролын газрын холбогдох алба хаагчид өнөөдөр Баянгол дүүрэгт ирж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа болон боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

  • Баянгол дүүрэгт 2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн 21, төрийн өмчийн бус 31 сургууль, төрийн өмчийн 39, төрийн өмчийн бус 41 цэцэрлэг гээд нийт 131 боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулна.

  • Дүүргийн хэмжээнд энэ онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 19 төсөл арга хэмжээ хэрэгжиж буй бөгөөд энэ хичээлийн жилд 3 цэцэрлэг, хоёр Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орно.

Түүнчлэн Манай дүүргийн боловсролын салбарынханд тулгамддаг асуудал нь ихэнх сургууль, цэцэрлэгүийн барилгууд 1980-аад оны үед баригдсан. Насжилт өндөр. Үүнээс болж дээвэр, цахилгааны утас,  сантехник муудсан бөгөөд урсгал засвар хийх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр дээрх бүх асуудлыг сонсож, дүүргийн хэмжээнд гурван асуудалд онцгойлон анхаарал хандуулж, ирэх 2025 оны оны төсөвт суулган шийдвэрлэнэ гэдгээ хэллээ. Тодруулбал,

  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд бүх сургуулийн спорт заалын засварын төсвийг гаргаж, Нийслэлийн төсвийн тодотголд оруулах,

  • Дүүргийн хэмжээнд бүх боловсролын байгууллагын дээвэр засварын ажлын төсвийг ирэх оны төсөвт суулгах,

  • Бүх цэцэрлэгийн гаднах хуучин тоглоомын талбай, тохижилтын ажлыг стандартад нийцүүлж шинэчлэх,

  • Дүүргийн боловсролын байгууллагуудын барилга насжилт өндөр учраас цахилгааны утас, дотоод монтажийг солих,

  • Бүх боловсролын байгууллагын сантехникийн засварын асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаас гадна боловсролын байгууллагын урсгал засварыг нэмэгдүүлэх асуудлаар нийслэлийн Засаг даргад танилцуулна гэлээ.

Мөн уулзалтын үеэр боловсролын чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролыг байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж салбар дундын уялдаа холбоог сайжруулах чиглэлд анхаарч ажиллана гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 9 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 9 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 10 цаг 19 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 10 цаг 26 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 10 цаг 48 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 10 цаг 56 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 11 цаг 19 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top