x

"БНСУ-д хүн ам, орон сууцны тооллогыг гар утас ашиглан явуулж байна"

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ) "Хүн амын тооллогын олон улсын бага хурал"-ыг Монгол Улсад гурав дахь удаагаа энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Тус хурал нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Америк, Ази, Номхон далайн орнуудын үндэсний тооллого статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, БНСУ-ын Статистикийн газар хамтран зохион байгуулж байгаа аж. 

Оролцогчид "Ээлжит тооллогод ашиглах шинэ технологи болон мэдээллийн эх үүсвэрүүд" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.  

ҮСХ нь Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг ирэх 2025 онд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. 

Энэ үеэр Бүгд найрамдах Солонгос Улс(БНСУ)-ын Хүн ам, орон сууцны тооллогыг гар утас ашиглах явуулах асуулгын туршилтын талаар БНСУ-ын Статистикийн газрын судалгааны хүрээлэнгийн статистикийн арга зүйн хэлтсийн орлогч дарга Жон Мүүн Чой дараах туршлагаа хуваалцлаа. БНСУ 2020 оноос эхэлж гар утас ашиглан хүн амын тооллогоо хийж эхэлсэн ба энэ судалгааны аргыг ашиглаж эхэлснээр судалгаанд оролцогчдын тоо ихэссэн гэдгийг онцлов. 

Тэрбээр "Сүүлийн үед гар утсаа ашиглаж судалгаанд хамрагдах сонирхолтой хүмүүс ихэссэн. Өмнө нь тухайн айл өрхүүдийн гишүүд тогтмол завгүй ажилтай байдаг бол гэрээр нь явж санал асуулга, судалгаа явуулах нь төвөгтэй байдаг байсан. Гар утас ашиглаж судалгаа явуулж эхэлснээр хүмүүс интернэттэй орчинд л байвал хаанаас ч хамаагүй судалгаагаа өгөх боломжтой болсон нь давуу тал юм. 

Гар утас ашиглаж санал асуулга явуулахад дэлгэцийн жижиг хэмжээ болон интернэтийн хурд, салалтаас шалтгаалж буруу хариулт дээр дарах, өмнөх хариултууд нь хадгалагдахгүй байх зэрэг эрсдэлтэй байдаг. Мөн цаг хугацааны хувьд хэзээ хүмүүс тухтай санал асуулгаа бөглөх завтай байх вэ гэдгийг тооцоолох арга зүй хэрэгтэй байгаа. 

Түүнчлэн гар утас ашиглалт ямар байгаагаас шалтгаалж судалгаа бөглөх хурд нь янз янз байгаа юм. Хурдыг нэмэгдүүлэхийн тулд дарах товчийн байршлыг өөрчлөх зэргээр хүмүүст амар байлгах шинэчлэлтүүдийг хийж байна. Мөн QR кодоор шууд судалгаа руу ороод өөрийнхөө мэдээллийг өгснөөр өөрийн нэр, өрхийн мэдээлэл зэргээ шивж оруулах шаардлагагүй шууд танигдах байдлаар хийгдсэн байгаа" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийн тодорхойлох түүхэн мөч айсуй саяхан Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 2 цаг 15 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 2 цаг 25 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 2 цаг 31 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 3 цаг 33 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 3 цаг 36 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 3 цаг 40 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 3 цаг 43 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 3 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 3 цаг 49 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 цаг 52 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 6 цаг 18 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 6 цаг 24 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 6 цаг 32 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 6 цаг 36 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 6 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 47 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 6 цаг 52 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 6 цаг 59 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 7 цаг 3 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top