x

Төв цэнгэлдэх орчимд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчино

Гэрэл зургийг МРА агентлаг

Үндэсний их баяр наадмын үеэр авто замын хөдөлгөөний зохицуулалт, төв цэнгэлдэх болон Хүй 7 худаг орчмын зарим хөдөлгөөний хязгаарлалтын талаар танилцуулав. 

Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир: 

-"Төв цэнгэлдэх орчимд таван төрлийн 7,850 зогсоол бий. Харин Хүй 7 худаг орчимд нийт долоон төрлийн 11,400 зогсоол байршуулсан.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замын хязгаарлалтын талаар мэдээлэл өгөхөд Махатма Гандийн гудамж болон Нийслэл хүрээ өргөн чөлөөнд хязгаарлалт тавьсан. Улаан бүсэд баяр наадмын комиссоос олгосон зөвшөөрөлтэй автомашиныг нэвтрүүлнэ. Бусад замаар ямар нэг хязгаарлалт хийгээгүй.

Хүй 7 орчмын зогсоолын төлөвлөлтийн хувьд нийт долоон төрлийн 11,400 тээврийн хэрэгсэл багтах зогсоолыг шийдэж өгсөн. Мөн баяр наадмын комиссоос шороон талбайд байрлах 5,000 зогсоол нэмж олгосон.

Нийт долоон төрлийн зогсоолын зөвшөөрлийг A, Д, К, Ж, Ү, Г, М зэргээр ялгасан. Тухайлбал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн "А" зөвшөөрлийн байршилд "Naadam center"-ийн зогсоол хамрагдаж буй бол "Д" зогсоол нь цэнгэлдэхийн хойд талын "Од" группийн зогсоол хамрагдаж байна. Хүй 7 худагт "A" болон "Ж" зогсоолын хэсэг нь уралдаан болох цэгийн баруун урд хэсэгт байрласан. 

"Ү" зөвшөөрөлтэй бол E-Mart худалдааны төвийн зогсоолд зогсох боломжтой бөгөөд Хүй 7 худагт замынхаа зүүн талд байршина. Иргэдэд анхааруулахад тусгай зөвшөөрлийг цагдаагийн алба хаагч болон хяналтын камерт харагдахуйц газар байрлуулж хөдөлгөөнд оролцохыг зөвлөе. 

Мөн зөвшөөрөл шаардахгүй үйлчлэх бусад зогсоолын төлөвлөлтийг гаргасан.

  • Төмөр замын зогсоол (600 тээврийн хэрэгсэл)
  • Улаанбаатар төмөр замын зогсоол (400 тээврийн хэрэгсэл)
  • Мишээл экспо зогсоол (400 тээврийн хэрэгсэл)
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (500 тээврийн хэрэгсэл)
  • Нарантуул захын зогсоол (2000 тээврийн хэрэгсэл)
  • Дүнжингарав зогсоол (2000 тээврийн хэрэгсэл)-д машинаа байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой. 

Мөн долдугаар сарын 12-нд соёолон морьдын уралдааны үед Хүй 7 худаг орчмын замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан соёолон морьдын уралдаан эхлэхээс нэг цагийн өмнө Баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй 7 худаг салдаг уулзвар хүртэлх авто замыг нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалтад орно. 

Уралдаан дууссаны дараа Хүй 7 худгаас Эмээлтийн товчоо хүртэл баруунаасаа зүүн тийшээ нэг цагийн хугацаанд нэг чигийн урсгалтай болно.  

Баяр наадмын комиссоос Давааны зөрлөг дээр тээврийн хэрэгсэл байршуулах зогсоол гаргасан. Тэндээс Хүй 7 худаг хүртэл богино эргэлтээр гурван автобус иргэдэд шуурхай үйлчилнэ. Мөн долдугаар сарын 11-12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Вокзал, Нарантуул худалдааны төв дээр богино эргэлтийн дөрвөн чиглэлд 14 автобус үйлчилгээнд явна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 07 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 9 цаг 48 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 9 цаг 52 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 10 цаг 15 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 10 цаг 22 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 10 цаг 44 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 10 цаг 52 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 11 цаг 15 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top