x

С.Амарсайхан: Хурдан морьдыг шүдлэх, сэрвээ хэмжихэд малын эмч оролцуулахгүй

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан Хүй долоон худаг дахь наадмын бэлтгэл ажлын явцыг шалгажээ.

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын үеэр Хүй долоон худагт Соёлын наадам болохоос гадна жуулчид, наадамчин олонд зориулсан төрөл бүрийн урлаг, соёлын үйл ажиллагааны зохион байгуулах бэлтгэл хангагдсан байна. Мөн Хүй долоон худагт хэв журам сахиулах болон тээврийн цагдаагийн 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэх аж.

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос морьдын шүдлэгээ, сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг хяналтын камераар наадамчин олонд шууд дамжуулна гэдгийг хэлээд сэрвээний өндөр хэмжихэд оролцдог малын эмч нар хамгийн их будилаан хийдэг учраас энэ жил тэднийг байлцуулахгүй байх асуудлыг Шадар сайдад уламжилсан байна.

Шадар сайд С.Амарсайхан “Монгол наадам бол монгол төр, улс, монгол үндэстний оршин тогтнохуйн илэрхийлэл болсон оюун сэтгэлгээний гол дархлаа. Гэтэл нэг хэсэг нь монгол үндэсний их баяр наадмыг үнэгүйдүүлж, үзэгч түмний итгэл үнэмшлийг уландаа гишгэсэн увайгүй үйлдлүүд гаргадаг. Ялангуяа хурдан морин дээр нэлээд маргаан гардаг. Морь бариачдаас эхлээд уяачид, морьдоо мэддэг ашиг сонирхлын зөрчилтэй, танил тал тохой татдаг малын эмч нар гэх мэт хүмүүсийг шүдлэгээ, сэрвээ хэмжилт дээр оруулж ажиллуулахгүй. Улайм цайм иймэрхүү үйлдэл гарвал тэр дор нь таслан зогсоож, буруутай этгээдэд зохих хуулийн хариуцлага үүрүүлэх ёстой” гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 49 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цаг 24 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 3 цаг 3 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 3 цаг 13 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 3 цаг 20 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 4 цаг 21 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 4 цаг 25 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 4 цаг 29 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 4 цаг 32 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 4 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 4 цаг 37 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 4 цаг 40 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 7 цаг 6 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 7 цаг 12 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 7 цаг 20 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 24 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 7 цаг 32 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 36 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 7 цаг 41 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 7 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top