x

Сонгогчдын 62 хувь нь эсэргүүцсэн Ерөнхий сайд Засгийн газраа байгуулах гэж байна

УИХ-ын баасан гаригийн чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлсэн үг болон тавьсан асуулт, Ерөнхий сайдын өгсөн хариултыг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 

-Ерөнхий сайдад хүмүүс баяр хүргээд амжилт хүсэх байх. Түүнээс нь өмнө энэ бол ерөөсөө баярт үйл явдал биш шүү гэдгийг сануулъя. Нийт сонгогчдын 62 хувь нь эсэргүүцсэн Ерөнхий сайд намтайгаа орж ирээд Засгийн газраа байгуулах гэж байна. Нийт сонгогчдын 62 хувь нь энэ Ерөнхий сайд биш гэдэг дүн тавьсан. Яагаад тэгсэн гэхээр ардчиллын индексээр бид сүүлийн гурван жилд огцом ухарсан. Өмчийн эрх, үг хэлэх эрх гэж байхаа больсон. Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө бас хойшоо үсэрсэн. Сэтгүүлчдийг худалдаж авах гэж оролдоод наймаанд нь орохгүй бол гүтгэж доромжлоод гэрт нь хорьж байна. Авлигын индексээр бас хойшоо үсэрсэн. Авлигатай тэмцэнэ гэдэг нэртэй хэдэн авлигачийн нэр л хэлсэн. Авлигатай тэмцэнэ гэдэг бол авлигын шалтгааныг, авлига үүсэх нөхцөлийг арилгахыг хэлнэ. Тэр хэсгээ орхисон.

Хар пиар хэтэрсэн гэж гишүүд хэлж байна. Үнэхээр сүүлийн хэдэн сар Монголын нийгмийг үзэл суртлын аргаар талцуулж хуваасан. Ер нь зорилгодоо хүрэхдээ ямар арга хэрэглэж байгаагаас хүний хандлага шууд харагддаг. Энэ бүхэн дээр чинь Монголын ард түмэн дүн тавьсан. Одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх вэ. Одоогийн данхар бүтцээрээ явах уу. Эвсэж, хамтрахаас болоод улам томрох уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Өөрийг тань парламентад орж ирсэнд баяртай байгаа. Яагаад гэвэл та төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн. Танд бүх мэдээллийг авах онцгой бүрэн эрх байгаа. Гаднаас харах, дотор орж ирээд хийх хоёрт нэлээн ялгаа бий шүү. Тийм учраас өөрөөс тань нэг зүйл хүсье. Үнэхээр үнэн байя гэж хүсвэл зургаан сар, магадгүй нэг жил ажиллаад өөрийн тань сая хэлсэн үгэн дээр факт нь өөр байвал чи эр хүн шиг өөр юм билээ гэдгийг хэлээрэй.

Олон олон асуудал өөр байдаг юм. Энэ танхимд авлигын эсрэг шүүх байгуулах асуудал яригдаж байх яг тэр үед сэтгүүлчийг хорих үйл ажиллагаа давхцаж байсан. Н.Алтанхуяг гишүүн мэднэ дээ. Зөвлөх хоригдож байгааг Ерөнхий сайд мэдэхгүй байх тохиолдол байдаг юм. Үүнийг чи энд орж ирээд ойлгоно. Хууль хяналтын байгууллага, шүүх дээр асуудлыг гаргаад тавимагц нийгмийн анхаарлыг холдуулах гэж юу болдог вэ гэж.

Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд парламентад орж ирсэнд баяртай байгаа. Авлигын индекс бол төсөөллийн индекс. Асуудлыг гаргаж тавих тусам илүү өсдөг нь нийтлэг жишиг. Асуудлыг гаргаж тавихгүй байж болно. Гаргаж тавьсныг буруутгаад байвал бүгд чимээгүй л байж болно. Шүүмжлэлтэй зүйлийг би хүлээж авна. Нэг мэдэхэд 2-3 жилийн дараа парламентын гишүүний хувиар та өөрөө хариуцлага хүлээх тал руугаа явж эхэлнэ шүү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top