x

Г.Ууганбаяр: Энэ оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж нас барсан

Үндэсний их баяр наадам дөхөж буйтай холбогдуулан Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 26, хурдан морь унаж байхдаа дөрөв, мөн 11 хүүхэд гол, усанд живж амь насаа алдсан юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарах шаардлагатайг Комиссын Гомдол, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар онцоллоо.

Тэрбээр "Хурдан морины уралдаан нь үндэсний өв соёл боловч унаач хүүхдийн амь насыг хамгаалах шаардлагатай. Энэ оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж нас барсан. Мөн ахуйн чанартай буюу бусад тохиолдлын улмаас мориноос унаж амь насаа алдсан гэдгийг тодотгоё.

Тодруулбал

  • Өмнөговь - 2
  • Төв - 2
  • Увс - 1
  • Өвөрхангай - 1
  • Хэнтий - 1 хүүхэд амь насаа алджээ.

Хамгийн сүүлд Хэнтий аймгийн Дархан суманд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулах явцад хүүхэд мориноос унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ суманд жуулчдын хөтчөөр ажиллаж байсан хүүхэд мориноос унаад усанд живсэн тохиолдол бүртгэгдсэн.  

Баяр наадмын хурдан морины уралдааны бүртгэл энэ сарын 8-9-нд болно. Унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хувцас хэрэглэлийн стандартын шаардлага хангасан, эрүүл мэнд, амь насны даатгалд хамрагдах, эцэг эх, асран хамгаалагчаас нь зохих зөвшөөрөл авсан эсэхэд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж байна.

Манай байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр энэ сарын 2-ны өдөр 21 аймгийн Засаг дарга нарт 02/28 дугаартай албан бичгээр зөвлөмжийг хүргүүлсэн. Уг зөвлөмжид унаач хүүхдийн аюулгүй байдлын хүрээнд хувцас хэрэглэлийн стандартыг мөрдөж ажиллах, даатгалд хамруулах болон уралдааны замын стандартыг тогтоох зэргээр 11 зүйл заалттай.

ХЭҮК-оос энэ сарын 10-13-ны өдрүүдэд болох наадмын хурдан морины уралдаанд болон дөрвөн аймагт зохиогдох бүсийн хурдан морины уралдааны үеэр хяналт тавьж ажиллахаар төлөвлөж байна.

Манай байгууллагаас унаач хүүхдийн эрхийг хамгаалахад жил бүр анхаарч ирсэн. Тухайлбал арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг дуустал хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон тогтоолыг Засгийн газраас гарсан байдаг. Харамсалтай нь дээрх хугацаанд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Сүхбаатар аймгийн Онгон, Дорноговь аймгийн Алтанбулаг, Дорнод аймгийн Баянтүмэн суманд хурдан морины сунгаа зохион байгуулсан болохыг тогтоосон.

Хэдийгээр уг уралдаанд хүүхдийн амь нас хохироогүй ч хууль зөрчсөн үйлдэлд нь аймгийн Засаг дарга нарт шаардлага тавьсан. Энэ шаардлагын хүрээнд Төв, Сүхбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга нар зохих арга хэмжээг авснаа албан тоотоор мэдэгдсэн. Харин Ховд, Дорнод аймгийн Засаг дарга нар ямар нэг арга хэмжээ аваагүй. Иймд бид дээрх албан тушаалтнуудтай дараагийн арга хэмжээг авахаар төлөвлөж байна" гэж ярилаа. 

 

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 1 цаг 0 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цаг 35 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 3 цаг 14 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 3 цаг 24 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 3 цаг 31 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 4 цаг 32 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 4 цаг 35 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 4 цаг 39 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 4 цаг 43 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 4 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 4 цаг 48 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 4 цаг 51 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 7 цаг 17 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 7 цаг 23 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 7 цаг 31 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 35 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 7 цаг 43 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 46 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 7 цаг 51 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 7 цаг 59 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top