x

“Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлж байна

“Оюутан цагдаа-2024” хөтөлбөр хэрэгжүүлж, гадаад хэлний мэдлэгтэй 50 оюутныг нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүрэгт гадаадын жуулчид олноор зорчдог 25 чиглэлд ажиллуулж байна.  

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн хүрээнд “Оюутан цагдаа-2024” хөтөлбөрийг гадаадын иргэн, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаадын 8 орны хэлний мэдлэгтэй, 17 их, дээд сургуулийн 50 оюутныг энэ оны зургаадугаар сарын 13-ны өдрөөс наймдугаар сарын 15 хүртэл хугацаанд ажиллуулж байна.

Оюутан цагдаа нарын ногоон өнгийн торон хантаазны баруун энгэрт “Guide for tourist”, зүүн энгэрт гадаадын жуулчдад зориулсан түүхийн дурсгалт газар, үзвэр үйлчилгээ, цагдаагийн байгууллагын хаяг байршил бүхий мэдээ, мэдээллийг “QR” кодод байршуулж, хойд талд “Student police” бичиглэлтэй хантааз, цагаан өнгийн саравчтай малгай өмсгөн аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлж байна.

"Бид нэг ээлжинд 6 цагаас илүүгүй хугацаагаар ажиллаж, Монгол орны байгалийн дурсгалт, түүх соёлын дурсгалт газар, үзвэр үйлчилгээний газрын тухай 5 бүлэг 46 мэдээлэл бүхий QR кодыг жуулчдад танилцуулж байгаа. Жуулчид ихэвчлэн Улаанбаатар хотод үзүүштэй, сонирхож болох ямар газар байна, ямар үзвэр үйлчилгээ үзэж болох, энэ хавиар хамгийн амттай хоолтой газар хаана вэ, талбай дээрх жанжин Д.Сүхбаатарын хөшөөг ямар утгатай, яагаад энд барьсан гэх зэргийг ихэд сонирхож лавладаг. Тэр бүхэнд нь зааж тайлбарлаад, илүү нарийн мэдээлэл асуувал мэдэхгүй байсан ч интэрнэтээс олж өгч, аль болох туслахыг хичээдэг. Оюутан цагдаа гэхээр сүртэй харагддаг юм шиг байгаа юм. Сайн байна уу, танд юугаар туслах вэ гэхээр эхэндээ санаа зовж, эмээж байх шиг санагддаг. Учраа тайлбарлаад, танд тусалъя гэхэд маш дуртай, уриалгахан хүлээж аваад ярилцдаг. Жуулчид ихэвчлэн нийслэлийн газрын зураг барьчихсан, энэ газрыг яаж олж очих вэ гээд асуудаг. Хэд хоногийн өмнө болсон Азийн соёлын өдөрлөгийн үеэр зарим жуулчин гар утсаа алдсаныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү дагуулж очин бүртгүүлж, хэлмэрч хийсэн. Жуулчид гэлтгүй тусламж хэрэгтэй хүмүүст бид мэдээлэл өгч, тусалж байгаа” хэмээн ШУТИС-ийн гуравдугаар курсын оюутан М.Дашням ярьсан юм.

Оюутан цагдаа нар маань өнгөрсөн долоо хоногт гэхэд Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт зөрчлийн шинжтэй 5 дуудлага мэдээлэл өгч, дотоодын 632 иргэнд туслан, гадаадын 799 иргэнд хэлмэрчилж, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны нэг хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 10 цаг 45 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 10 цаг 49 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 11 цаг 12 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 11 цаг 19 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 11 цаг 41 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 11 цаг 49 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 12 цаг 12 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top