x

Унгарын Ерөнхий сайд Киевт гэнэтийн айлчлал хийж байна

Энэ сарын эхнээс Европын холбоог даргалж эхэлсэн Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Киевт өчигдөр гэнэтийн айлчлалаар очсон байна.

Европын холбооны зүгээс Украинд дэмжлэг тусламж үзүүлэхийг илэрхий эсэргүүцэх байр суурь баримталдаг Унгарын Ерөнхий сайд 2022 онд Украин дахь Оросын цэрэг дайны ажиллагаа эхэлснээс хойш анх удаа Киевт хөл тавьж байгааг олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Виктор Орбан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй энх тайван тогтоох боломжийг гол чухалчилж хэлэлцэх бодолтой байгаа гэдгийг Унгарын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Берталан Хаваши мэдээлсэн байна.

Мөн Унгар-Украины харилцааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины Европын холбоон дахь хамгийн ойрын холбоотон гэгддэг Виктор Орбаны хувьд Европын холбооноос Украинд үзүүлэх санхүүгийн болон зэвсгийн тусламжид тогтмол саад хориг тавьж, хүчин чармайлтыг нь сулруулах алхмууд хэрэгжүүлж ирсэн гэдгийг Европын хэвлэлүүд тэмдэглэж байна.

Украин болон Унгарын албаныхны мэдээлж байгаагаар, хэдэн сарын турш үргэлжилсэн хэлэлцээний эцэст хоёр улсын удирдагчийн уулзалт болж буй юм байна.

Өрнөдийн удирдагчдын хувьд, үүнээс өмнө Украины дайны туршид Киевийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлж томоохон айлчлалуудыг удаа дараа хийж ирсэн.

Харин Киев, Будапештийн тухайд Украины дайн эхлэхээс бүр өмнө, Украины эрх баригчдын баримталж ирсэн хэлний бодлогын асуудлаас болж хоорондоо зөрчилдөөнтэй явж иржээ.

Учир нь Дэлхийн 1-р дайнаас өмнө Унгарын харьяанд байсан Карпатын нурууны өвөр бүсээр суудаг 100 мянга гаруй мажар үндэстэн өнөө хэр Украинд амьдардаг, тэдний асуудлыг энэ айлчлалын үеэр мөн хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тэрчлэн Унгар улс Украинтай хиллэдэг боловч Европын холбооны бусад улстай харьцуулахад илт цөөн дүрвэгч Украинаас хүлээж авсан гэдгийг “Франс пресс” дурдсан байна.

Европын холбоо Украиныг элсүүлж авах асуудлаарх яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлэх шийдвэрийг өнгөрсөн 7 хоногт баталсан, мөн Унгар улс энэ оныг дуустал Европын холбоог даргалагч улсын үүргийг сэлгээгээр хүлээж авсантай давхцаж Виктор Орбаны Украин дахь энэ айлчлал болж байна.

Европын холбоог даргалагч орны хувьд, хэлэлцэх асуудлуудыг товлох, гадаад бодлого, евро бүсийн асуудлаас бусад Европын холбооны бүх салбар хүрээний хуралдаануудад даргалах, хууль тогтоомжийн асуудлаар Европарламенттай хийх хэлэлцээнүүдэд гишүүн орнуудын хооронд зөвшилцлийг хангаж зуучлах чиг үүрэг хүлээдэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс ... Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг...
Top