x

Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хааны одонгоор нөхөн шагнана

СЕХ-ноос урьдчилсан дүнг танилцуулсны дараа АН-ын дарга Лу.Гантөмөр тус намын штабын төв байранд мэдэгдэл хийлээ.

Лу.Гантөмөр: 

-"АН-ыг дэмжиж саналаа өгсөн 440,000 гаруй иргэд, сонгогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. УИХ-ын сонгуулийн дүн мэдээ гарлаа. Одоо хяналтын тооллого явагдаж, дүн мэдээ үүрээр гарна. 

Ардчилсан Нам өнгөрсөн парламентын 10 суудлаа 43 болгож чадлаа. Бид эв нэгдлээ хангаж, энэ удаагийн сонгуульд орохыг зорьсон, чармайсан.

Харамсалтай нь сонгууль эхлэхээс өмнө, магадгүй сонгуулийн дундуур ч АН-ын гишүүн, бидний хамтран зүтгэгч зарим хүн намынхаа эсрэг ажиллах, өрсөлдөгчдөд худалдагдах үйл явдал асар их өрнөлөө. Үүнд маш их харамсаж байгаа.

Биднийг дэмжсэн 400 мянга гаруй сонгогчийнхоо хүсэж, мөрөөдөж байгаа авлигагүй нийгмийг байгуулахын төлөө ажиллана. Монголчуудаа ажлын байртай болгохын төлөө ажиллана.

Хамгийн гол нь монголчуудын амьдрал ядуу байна гэдгийг энэ сонгууль дүгнэж өгсөн. Өнөөдрийг хүртэл эрх баригчдын явуулсан бодлого асар их алдаатай байсан. Тиймээс ч ард түмэн дүнгээ тавьсан. Монголын төрийн бодлогыг дүгнэж байгаа ард түмний дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, эрх барьж буй нам ч бодлогынхоо алдааг засах хэрэгтэй.

Сонгуулийн явцад асар олон булхай, луйвар явагдсан. Ялангуяа тойргуудад нэр дэвшиж буй МАН-ын сайд, дарга нар их хэмжээний хөрөнгө зарцуулсныг бүгдээрээ мэдэж байгаа. Энэ их хуваагдал, түрэмгийлэл сайн зүйл авчрахгүй. Энэ хуваагдлыг яаралтай таслан зогсоох хэрэгтэй.

Сонгуулийн явцад Өвөрхангай аймгийн Сант сумын намын дарга н.Баянмөнх амь насаа алдлаа. АН-ын даргын хувьд н.Баянмөнх агсныгаа АН-ын дээд шагнал Чингис хааны одонгоор нөхөн шагнаж байна. Ар гэрт нь Өвөрхангай аймгийн төвд хоёр өрөө байр авч өгнө. Бид сонгуулийн үед аль болох улс төржүүлэхгүй байхын тулд элдэв үйлдэл гаргаж, үг хэлээгүй. Цаашдаа энэ хэргийн үнэн мөн шийдэгдэх учиртай.

Монголчуудын түрэмгий, нэгнийгээ дээрэлхдэг, дарамталдаг, харгис хэрцгийгээр үзэл бодлоо илэрхийлдэг байдлыг таслан зогсоох ёстой" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top