x

Хугацаат цэргийн алба хаагчдад МАН-ын нэр дэвшигчдийг дугуйлахыг албаджээ

УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Санал хураалтын үеэр гарсан, Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар АН-ын Хэрэг эрхлэх газраас мэдээлэл хийлээ. 

АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж:

-Саналаа өгөхөөр хэсгийн хороон дээр ирж байгаа сонгогчдыг МАН тусгай апп ашиглан бүртгэж байна. Энэ нь хууль зөрчсөн эсэх талаар бид хүсэлт гаргаад тодруулж байна.

Мөнгө тараах явдал хавтгайдаа байна.

Хэсгийн хорооны ажилтан, төрийн алба хаагчид саналаа өгөхөөр ирсэн сонгогч нарт зөвлөгөө өгөх нэрээр МАН-ын намын нэр дэвшигчдийг дугуйлахыг албадаж байна.

Ажиглагч нарыг бичлэг хийхийг хориглож байна. Хэсгийн хороонд ажиллаж байгаа ажиглагч нар гарсан зөрчлийг баримтжуулах, бичлэг хийх эрх нь нээлттэй. Хуулиар хориглоогүй. 

УИХ-ын 4-р тойрог, Хөвсгөл аймагт бүх хэсгийн хороод дээр МАН-ын хоёр нэр дэвшигчийг заавал дугуйлах зааварчилгаа гаргаад, хэвлээд тавьчихсан байна. Төрийн алба хаагчид сонгуулийн хууль тогтоомж зөрчиж, улс төрийн намд үйлчилж байна. Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаад, шалгуулж байна.

Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186, 111-р ангийн байлдагч, хугацаат цэргийн алба хаагч нарт МАН-ын найман нэр дэвшигчийг дугуйлахаар нэрсийн жагсаалтыг өгсөн байна. Саналын хуудас бөглөхдөө нэрсийн жагсаалтыг гаргаж ирж байгаад ажиглагч нарын хараанд өртөж, уг хэргийг мөн Орхон аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Төрийн албаны цэнхэр дугаартай машин сонгуулийн сурталчилгаанд явж байна. Түргэн тусламжийн тэргэнд цагаан хоолой байрлуулаад намын сурталчилгаа хийж байна. 20 сая төгрөгөөр торгосон байна. 

Дорнод аймгийн Баян-Уул сумын 5-р багт н.Отгонжаргал гэдэг эмэгтэй зөөврийн хайрцгаас гарсан хүчингүй саналын хуудсыг сольж, шинэ хуудас бөглөж хийсэн нь илэрч мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Саналын хайрцагны лац хөндсөн 10 гаруй зөрчил илэрсэн байна.

Энэ бүх зөрчлийг "төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого" хэмээн үзэж хуулийн байгууллагаар шалгуулна. Зөрчил гаргасан, мөнгө тараасан нэр дэвшигчийг орой 18.00 цагийн мэдээгээр нэрийг нь зарлана" гэв.

Мөн тус намын тойрог хариуцсан хуулийн ажилтны мэдээлснээр Өмнөговь аймагт АН-аас нэр дэвшсэн Л.Мөнхбаясгалангийн машин, байрыг нэгжсэн тохиолдол гарчээ. Хуульд зааснаар нэр дэвшигчийг шалгах, байр, машинд үзлэг нэгжлэг хийхээр СЕХ-нд мэдэгдэх үүрэгтэй юм байна. 

Мөн Өвөрхангай аймагт үнэгүй бараа өгнө гэж иргэдийн иргэний үнэмлэхийг авч явсан зөрчил гарсан байна.

Чингэлтэйд нэр дэвшсэн н.Даваажав гэх нэр дэвшигч өөрийн эзэмшлийн скүүтерийг хэсгийн хороодод олноор байршуулж, иргэдэд үнэгүй үйлчилгээ үзүүлсэн зөрчил гарчээ.   

 

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top