x

Н.Номтойбаяр: ОХУ-аас эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд Монгол Улс руу олноор орж ирэх боллоо

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр УИХ-ын сонгуулийн үйл явцтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Н.Номтойбаяр: 

-“Сонгуультай холбоотой зарим асуудлаар мэдээлэл хийх зайлшгүй шаардлага гараад байна. Сонгууль шударга явагдсангүй. Иргэд, сонгогчдын зүгээс хууран мэхэлж, талцуулахаас илүүтэй улс төрийн нам, эвслийн тэргүүнүүдийг бодлогын мэтгэлцээн хийхийг шаардсан. Гэвч сонгогчдын энэхүү шаардлагад хүндэтгэлтэй хандаж, өчигдөр болсон мэтгэлцээнд ирсэнгүй.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хуулийн байгууллага тэр дундаа цагдаагийн байгууллага надад холбогдох хуулийн заалтыг зориудаар гуйвуулж, өөрсдөө хууль зөрчсөн. СЕХ гүтгэлэгт үндэслэж Д.Ганболд, П.Баярхүү нарыг хассан. Бид шүүхэд хандаж байж нэр дэвших эрхээ оройтсон хэдий ч олж авлаа. Гэвч бидэнд сонгуулийн үйл ажиллагаанд анхаарах боломж олгосонгүй. Иргэд, сонгогчидтойгоо төлөвлөгөөний дагуу уулзаж чадсангүй. Хамгийн сүүлийн нэр дэвшигч маань УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахаас 36 цагийн өмнө нэр дэвших эрхээ авлаа. Ийм байдлаар хууль, хүчний байгууллагынхан бидний сонгуулийн үйл ажиллагааг маш их сатааруулсан.

Хамгийн харамсалтай сурталчилгааны хамгийн хариуцлагатай үед цагдаагийн байгууллага СЕХ-ноос зөвшөөрөл авалгүйгээр “Үндэсний эвсэл”-ийн төв штаб руу дайран орж, битүүмжилж, бидний сонгуулийн үйл ажиллагааг тэр чигт нь зогсоосон. Үүнээс үүдэлтэй маш их хохирол учирсан. Бид хуулийн байгууллагад, шүүхэд хандахаа мэдэгдэж байна.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хамсаатан эрүүгийн хэрэгт холбогдогч З.Энхболд тэргүүтэй эрүүгийн онц ноцтой хэрэгт шийтгүүлж байсан эрүүгийн элементүүдийг зохион байгуулалттайгаар ашиглаж, миний эсрэг маш их гүтгэлэг, хар пиар явууллаа. Энэ нь “Үндэсний эвсэл”-рүү чиглэсэн иргэд, сонгогчдын дэмжлэгийг төөрөгдүүлэх зорилготой. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах “Херо” тодотголтой Баатар тэргүүтэй хүмүүс гардан зохион байгуулсан.

Хэдийгээр өнөөдөр Монголд хуулийн байгууллага нь босоо удирдлагатай, Ерөнхий сайдын шууд удирдлага дор байдаг ч гэсэн энэ сонгуулийн үр дүнд шударга ёсны хэлтэрхий цухуйж, хуулийн байгууллага нь хүний царай харахгүйгээс хууль дээдэлж ажилладаг болно гэж найдаж байгаа. “Үндэсний эвсэл” сонгуульд оролцохоор болсноос хойш миний утас, албан тасалгаа, явах маршрутын мөрдөж мөшгөх, чагнах, албан тасалгаанд тусгай төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй үйлдлүүд байгаа.

Өнгөрсөн өдрүүдэд ОХУ-аас Увс аймгийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд болох Тува иргэд Монгол Улс руу олноороо орж ирэх болсон. Энийг хэн зохион байгуулж, урьж залж оруулж ирээд байна вэ. Би үүнийг зүгээр нэг гудамжнаас сонсоогүй. Үүнийг хуулийн байгууллагынхан яаралтай шалгах ёстой.

Энэ сонгууль анхнаасаа шударга явагдаагүй. Үүнтэй холбоотойгоор эмх замбараагүй байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй байна. 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээн самуун давтагдахыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм зүйл болбол эрх баригч МАН түүний дарга Л.Оюун-Эрдэнэ шууд холбоотой. Үүнийг анхнаас нь хэлье" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top