x

ТӨВ: Бүрэн суманд 160 хүүхдийн шинэ дотуур байр ашиглалтад орлоо

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Бүрэн суманд улсын төсвийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 160 хүүхдийн шинэ дотуур байр өнөөдөр ашиглалтад орлоо. Тус барилга нь нийт 3 давхар бөгөөд “Хөх үзүүр” ХХК хоёр жилийн хугацаанд барьж байгуулсан юм.

Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургуульд 2024 онд 550 хүүхэд суралцсан. Үүнээс 401 нь малчин айлын хүүхэд байсан бөгөөд өмнөх дотуур байр хүсэлт гаргасан хүүхдүүдийн 40 хувийг л авах хүчин чадалтай байжээ.

Бүрэн сумын Засаг дарга Т.Түвшинбат хэлэхдээ, “Өмнө нь малчдын хүүхдүүдэд дотуур байр хүрэлцээгүй байсан. Иймд хүүхдүүд айлын хашаанд гэр барьж амьдрахаас эхлээд урсгал зардал их байсан асуудлыг энэ жил шийдэхээр болсонд баяртай байна. Тус барилга нь орчин үеийн шинэ зохион байгуулалттай, цэвэр, бохир усны шугам, төвийн дулаантай холбогдсон” гэв.

Төв аймаг иргэдээ ая тухтай, чанартай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж нийгмийн салбар тэр дундаа боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлж, сүүлийн жилүүдэд 21 цэцэрлэг, 12 сургууль, 14 дотуур байрыг барьж байгуулан ашиглалтад оруулаад байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 2 цаг 3 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цаг 38 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 4 цаг 17 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 4 цаг 27 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 4 цаг 34 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 5 цаг 35 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 5 цаг 39 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 5 цаг 43 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 5 цаг 46 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 5 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 5 цаг 51 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 5 цаг 54 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 8 цаг 20 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 8 цаг 26 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 8 цаг 34 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 8 цаг 39 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 8 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 8 цаг 50 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 8 цаг 55 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 9 цаг 2 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top