x

Миний мөрөөдлийн зуслангийн газарт 397 хүн нэг өдөр газартай болжээ

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль эдгээр өдрүүдэд өрнөж байна. Иргэн Т.Хаянхярваагийн "Ж.Алдаржавхлан төрийн албан хаагчдыг өндөр зэрэглэлийн богд уулын газраар хахуульддаг" гэх мэдээллийн дагуу газар олголттой холбоотой ноцтой баримтыг дэлгэж байна.

Энэхүү баримтад өдгөө Засаг даргын албан тушаал эрхэлж буй нийтийн албан тушаалтан өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж нэг өдөр, нэг тушаалаар нийт 397 хүнд газар олгосон байх магадлалтай байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байх Кувейтын амны ойролцоо газар олгосон 2022 оны долдугаар сарын 7-ны өдрийн захирамж.

Мэдээллийг нягтлахад, тухайн 397 хүн тус дүүргийн захиргаанд ажилладаг, МАН-ын гишүүд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд байх магадлалтай байна. Мөн зарим тооны хүмүүс нь одоо газар олгосон Засаг даргынхаа сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байна. 

Монгол Улсын жирийн иргэн өнөөдөр амьдарч буй газраа эзэмших гэж хичнээн жил болдог билээ. Өөрийн газартаа 10-аад жил амьдарч байж эзэмшилдээ авч чадахгүй, төрийн албаны үүднээс хавтастай бичиг баримтаа бариад буцаж байгаа тохиолдол олон. Гэтэл МАН-ын гишүүнчлэлтэй л бол хүссэн байршилдаа газар эзэмшиж байгаа энэхүү баримт бол эрх баригч нам иргэдээ хэрхэн ялгаварлаж, гадуурхаж байгааг харуулах тодоос тод зураг юм. 

Мөн энэхүү захирамжийн хууль зөрчиж байгаа бас нэг үйлдэл нь захирамж гарсны дараа газар эзэмшигчид өргөдөлөө бичсэн явдал байна. Хуулиндаа газар эзэмших хүсэлтэй иргэд эхлээд өргөдөл гаргадаг бол энэ тохиолдолд газар эзэмших эрх олгогдсоны дараа өргөдлүүдээ бичжээ.

Үүнээс харахад Хан-Уул дүүргийн засаг дарга эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн намын гишүүддээ газар олгосон байгаа юм. Дээрх мэдээллийг иргэдэд нээлттэй байх egazar.gov.mn дээрээс харж болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 11 цаг 41 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 11 цаг 45 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 8 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 15 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 12 цаг 37 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 12 цаг 45 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 8 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top