x

Монголын Нотариатчдын танхим ХБНГУ-ын Холбооны Нотариатчдын танхимтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

2024 оны 06 сарын 25-ны өдөр Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ч.Баянжаргал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын холбооны Нотариатчдын танхимын олон улсын харилцаа хариуцсан ерөнхий төлөөлөгч, хүндэт нотариатч, шүүхийн зөвлөх Ричард Бок нар хамтран ажиллах гэрээнд гарыг үсэг зурлаа.

Тус арга хэмжээний үеэр нотариатчдад зориулж Герман Улсын Нотариатчдын танхимын олон улсын харилцаа хариуцсан ерөнхий төлөөлөгч Ричард Бок “Дуусаагүй барилгыг бусдад шилжүүлэхэд нотариатын оролцоо”, Нотариатын институтийн Олон улсын хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Ремберт Зюс “Олон улсын хувийн эрх зүй дэх өв залгамжлал”, Олон улсын харилцааны хэлтсийн гишүүн, Африкийн холбооны Нотариатчдын танхимын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нотариатч, доктор Торстен Жагер “Нотариатын үйлдлийг олон улсад хүлээн зөвшөөрөх нь” сэдвээр сургалт зохион байгуулав.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Хэльмут Кулитц, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл, Танхимын Удирдах зөвлөлийн гишүүд, салбарын дарга, нотариатч нар уригдан оролцлоо.

зураг

Хамтын ажиллагааны гэрээг сунгаснаар хоёр улсын нотариатчдын танхимын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нотариатчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох замаар нотариатын хөгжлийг олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 11 цаг 39 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 11 цаг 43 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 6 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 13 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 12 цаг 35 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 12 цаг 43 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 6 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top