x

Үндэслэлгүйгээр торгуулсан иргэдийн мөнгийг буцаан олгох ажиллагааг эрчимжүүлэхээр албан бичиг хүргүүллээ

Нийслэлийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүйгээр оногдуулсан шийтгэлийг прокурорын дүгнэлтээр хүчингүй болгосон, өөрчилсөн шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцаж, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээх чиглэлээр арга хэмжээ авч ажиллажээ.
Тодруулбал, 2023 онд тус прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 84 байгууллагын албан тушаалтан зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж шийтгэл оногдуулсан 113 шийдвэрт дүгнэлт бичиж дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэн, 88 шийдвэрийг зөвтгүүлсэн байна.

Үүний үр дүнд 29 шийдвэрт өөрчлөлт оруулж, 59 шийдвэрийг хүчингүй болгож, 52 хүн, 7 хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр оногдуулсан 90,4 сая төгрөгийн торгуулийн мөнгийг прокурорын дүгнэлтээр буцаан олгуулахаар болжээ.

Харин 2024 оны тавдугаар сарын байдлаар 5 шийдвэрийг зөвтгүүлж, 4 хүн, 3 хуулийн этгээдэд 106,4 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан 7 шийдвэрийг хүчингүй болгуулсан байна.

Нийслэлийн прокурорын газраас энэ оны 6 сард шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцаж, торгуулсан иргэдийн мөнгийг буцаасан эсэхийг шалгахад, эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдэд Төрийн сангийн данснаас буцаалтыг бүрэн шилжүүлж дуусаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тиймээс зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 12 байгууллагад шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, иргэдийн мөнгийг буцаан олгох ажиллагааг эрчимжүүлж ажиллах талаар албан бичиг хүргүүлж, биелэлтийг эргэж тооцохоор болжээ.

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 2 цаг 3 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цаг 38 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 4 цаг 17 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 4 цаг 27 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 4 цаг 34 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 5 цаг 35 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 5 цаг 38 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 5 цаг 42 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 5 цаг 46 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 5 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 5 цаг 51 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 5 цаг 54 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 8 цаг 20 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 8 цаг 26 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 8 цаг 34 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 8 цаг 38 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 8 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 8 цаг 49 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 8 цаг 54 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 9 цаг 2 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top