x

ДУНДГОВЬ: Байгалийн үзэсгэлэнтэй хослох Задгай театр

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумын заагт байрлах Их газрын чулууны ууланд үндэсний уламжлалт урлаг болох морин хуур, уртын дууны өв санг өвлүүлэх, хөгжүүлэх, сурталчлан таниулах зорилго бүхий задгай театрыг 2006 онд байгуулжээ.

Энэ нь Улаанбаатар хотоос 300, аймгийн төвөөс зүүн тийш 90, Говь-Угтаал сумаас баруун урагш 45 км-т байрлах ба баруун, зүүн, хойд талаараа босоо тогтоц бүхий хадан хясаануудаар хүрээлэгдсэн байдаг.

Тайзны диаметр 18 метр, газраас дээш 140 см өндөртэй. Дундговь аймаг 4 жилд нэг удаа энэхүү задгай театрт “Уяхан замбуу тивийн наран” 3000 уртын дууч, морин хуурчдын урлагийн их наадам зохион байгуулж, тус үйл ажиллагааг аялал жуулчлалын нэгэн брэнд болгон хөгжүүлж байна.

Түүнээс гадна тус театрын тайзнаа Олон улсын бага наадам, “Туурайн төвөргөөн” Олон улсын хөгжмийн наадам, өсвөрийн болон насанд хүрэгчдийн уртын дууны уралдаан зэргийг зохион байгуулдаг.

Задгай театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждавга, Монгол Улсын Хөдөлмөрын баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлсэн гэрэлт хөшөөг 2006 онд босгож, “Уяхан замбуу тивийн наран" уртын дууны үгийг сийлэн мөнхөлжээ.

3000 уртын дууч, морин хуурч оролцсон “Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадмыг анх удаа 2019 онд зохион байгуулж, 10 мянга гаруй хүн цугласан бол 2023 онд зохион байгуулсан тус наадмыг 40 мянга гаруй хүн үзжээ.

Энэ үеэр Дундговь аймгаас төрөн гарсан урлаг, соёлын алдартан, дуучид Байгалийн задгай театрын тайзнаа ая дуугаа өргөж, говийн тэнгэр дор байгалийн энэхүү үзэсгэлэн урлагийн гайхамшигтай хэрхэн хосолдгийг харж, ирсэн хүн бүрийн сэтгэлийн утсыг хөнддөг. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 2 цаг 44 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цаг 19 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 4 цаг 58 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 5 цаг 8 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 5 цаг 15 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 6 цаг 16 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 6 цаг 20 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 6 цаг 23 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 6 цаг 27 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 6 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 6 цаг 32 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 6 цаг 35 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 9 цаг 1 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 9 цаг 7 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 9 цаг 15 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 9 цаг 19 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 9 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 9 цаг 30 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 9 цаг 35 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 9 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top