x

Ц.Гарамжавыг төрийн нууцыг хууль бусаар олж авсан, голын голдирол өөрчилсөн зэрэг хэргээр шалгаж байна

“Монполимет” группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас мөрдөн шалгаж буйтай холбоотойгоор группийн бүх компанийн дансыг хааж битүүмжлээд байгаа. Үүний улмаас группийн үйл ажиллагаа доголдож, 1300 гаруй ажилчид цалингаа авч чадахгүйд хүрсэн тул ажилчдын төлөөлөлөнгөрөгч баасан гаригт жагсаал зохион байгуулсан.

Түүнийг баривчлан саатуулсны дараа "Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар зарцуулсан буюу мөнгө угаасан байж болзошгүй" гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан ба энэ нь "XIV Далай ламын тодруулсан Х Богдтой холбоотой байж болзошгүй. БНХАУ-ын нөлөөллөөр манай хууль хяналтын байгууллагууд хөдөлж эхэллээ" гэх яриа гараад байгаа.

Тэгвэл энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг:

-АТГын Мөрдөн шалгах хэлтсээс төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Монполимет” ХХК, түүний охин компаниудын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарт давуу байдал бий болгосон байж болзошгүй хэд хэдэн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Үүнд:

  • Нэгдүгээрт, Хөгжлийн банкны зээлийг зээлийн шаардлага хангаагүй байхад авч зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй,
  • Хоёрдугаарт, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан, Туул голын голдиролыг өөрчилж алт олборлон байгаль орчинд хохирол учруулсан,
  • Гуравдугаарт, төрийн нууцыг хууль бусаар олж авсан байж болзошгүй,
  • Дөрөвдүгээрт, мөнгө угаах,
  • Тавдугаарт, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг авлига, албан тушаалын хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.

“Монполимет” ХХК болон түүний охин компаниудын үйл ажиллагаа явуулж байгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гурван оффис, уг компаниудын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарын оршин суух Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах таван орон сууцанд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэгийн ажиллагаа явуулж, 500 гаруй боть санхүүгийн баримт бичиг, хэрэгт ач холбогдол бүхий цаасан болон цахим эд зүйлүүдийг хураан авсан.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд уг компанийн зарим хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, битүүмжилсэн. Тухайлбал:

“Монполимет” ХХК болон түүний охин компаниуд болох нэр бүхий 17 хуулийн этгээд, мөн дээрх хуулийн этгээдүүдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч таван иргэний арилжааны банкан дахь бүх төрлийн дансны зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр түр хязгаарласан.

Дээрх 17 хуулийн этгээдийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг улсын бүртгэлийн байгууллага дээр хязгаарлалт тогтоосон.

“Монполимет” ХХК болон түүний охин компани болох нийт дөрвөн хуулийн этгээдийн эзэмшиж байгаа ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын зургаан тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнуудыг битүүмжилсэн.

Тодотгож хэлэхэд, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан, Туул голын голдиролыг өөрчилж алт олборлосонтой холбогдуулан энэ чиглэлийн компанийнх нь дансны гүйлгээг хязгаарлаж битүүмжилсэн. Шалгалтын явцад нөхцөл байдалтай уялдуулан үндсэн үйл ажиллагааны, цалингийн, зээлийн зэрэг нийт 18 дансны зарлагын гүйлгээний хязгаарлалтыг цуцалж, одоогоор гүйлгээ хэвийн хийгдэж байна.

Энэ хэргийг 2018 оноос шалгаж эхэлсэн. Тухайн үед компанийн үүсгэн байгуулагч нь улс төрд нөлөө бүхий этгээд байсан. Улмаар энэ хэрэг хаагдсан байдаг. Харин 2022 оноос Хөгжлийн банкны зээл олголтын асуудал яригдах үед хэрэг дахин шалгагдаж эхэлсэн. Сонгуулийн үеэр зориуд мөрдөн шалгах ажиллагааг хийж байгаа явдал байхгүй. Мөн сонгуулийн дараа шалгая гэж хойшлуулах хуулийн үндэслэл байхгүй. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь өөрөө хуульд заасан хугацаатай байдаг" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (127.0.0.1)
    Хуцацгаалдаа
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Мөнгө авсан уу авсан төлсөн үү төлсөн төлөөгүй өчнөөн луйварчин байна.Өхлээд мөнгө угаасан гэж эхлээд дараа нь зүйл анги өөрчилсөн нь нөгөө зохиолоор явж байгаа байдлыг харуулж байна.
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Гарамжав болоод бусад луйварчид бүгд үр удамаа харлуулах юм өөрсдөө хийж үлдээж байгаа хойно одоо яая гэхэв.Бидний үр хүүхдийн ирээдүйг бодохгүй хулгай хийж байхад тэгж хэлэх ч багадна.
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Балай авгай худлаа богдыг урдаа барьж хэрэгсэл болгох гэж яаж ийгээд авсан юм бишүү ичдэггүй авгай ядаж богдоо бодсонч шуналаа татаач.
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • Ochirkhuu (127.0.0.1)
    Bayan Bazraa , Garamjav 2 baigal suitgegch nar.nutgiin irgediig huuj tuun.muuhai humuus dee.ene avgai odoo bolimoor yum aa.umuuruud bga humuus ter toson uurhaig ochood neg harchih heregtei.yaaj gol usiig samarch bgaag.baigliin aluurchid
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top