x

Монгол Улсын санаачилсан “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолыг батлав

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы энэ сарын 19-ний өдрийн Бүгд хуралдаанаар “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолыг Монгол Улсаас санаачлан нийтийн зөвшилцлөөр батлууллаа.

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолыг 1980-иад оноос хойш хоёр жил тутам тогтмол санаачлан батлуулж байгаа юм. Эл тогтоолын хүрээнд “Олон улсын хоршооллын жил-2012”-ыг зарлан амжилттай хэрэгжүүлсэн. Тиймээс өмнөх олон улсын жилийн ололт амжилтдаа тулгуурлан 2025 оныг дахин Олон улсын хоршооллын жил болгон зарлаж, дэлхий нийтийн хоршооллын хөдөлгөөний хөгжлийг дэмжих, хоршооллын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх санаачилга дэвшүүлсэн нь гишүүн улсуудын дэмжлэгийг хүлээсэн юм.

Ирэх оны Олон улсын хоршооллын жилийн хүрээнд НҮБ гишүүн улсууд болон хоршооллууд, НҮБ-ын Хоршооллын хөгжлийг дэмжих хороо /COPAC/, Олон улсын хоршооллын холбоо /ICA/ зэрэг талууд “Хоршоолол дэлхийн сайн сайхны төлөө” сэдвийн дор олон төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

“2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолын хүрээний зарим үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөртэй нягт уялдаж байгаагаараа онцлогтой гэж ГХЯ-наас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг...
Top