x

Б.Баттөмөр: Ардчилсан нам стратегийн Засгийн газар байгуулна

Өчигдөр цахим орчинд Засгийн газрын бүрэлдэхүүнээ баталлаа гэсэн худал мэдээлэл тарсан. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын жагсаалтаар нэр дэвшигч Б.Баттөмөр Ардчилсан намын албан ёсны байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Хэрэв Ардчилсан намын энэ удаагийн сонгуульд ялалт байгуулбал стратегийн Засгийн газрыг байгуулах болно. Бүтцийн данхар Засгийн газар байгуулахгүй. Одоогийн Засгийн газар даахгүй нохойнд булуу хураана гэдэг шиг данхар бүтэцтэй байна. Ардчилсан намын улс төрийн зөвлөл Засгийн газрын бүрэлдэхүүний талаар зарчмаа ярилцаж тохирсон байгаа. Өөрөөр хэлбэл, өчигдрийн цахим орчинд яваад байгаа хүмүүсээс нэг нь Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Жагсаалтаар нэр дэвшиж буй хүмүүсийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахгүй. Тойрогт нэр дэвшиж буй хүмүүс сайдаар томилогдох болно” гэв.

Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

Олон нийтийн дунд регистрийн дугаарыг цуглуулж, багаар нь дэмжихгүй бол санал хүчингүй болно гэх мэдээллүүд гараад байгаа асуудлаар тодруулахад тэрбээр “Хүн хэнд ч саналаа өгч болно. Саналын хуудаст хоёр л зүйл бөглөнө. Нэг нь нэр дэвшигчийг, нөгөөх нь намыг сонгож дугуйлах ёстой байгаа. Энэ удаа тойрог томорсон учраас тойрог хэдэн мандаттай байгаагаас шалтгаалан нэр дэвшигчийг болон намыг дугуйлна. Багаар нь дугуйлахгүй бол хүчингүй гэдэг утгагүй асуудал” хэмээн тайлбарлалаа.

Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгуулийн сурталчилгаа өрнөж буй энэ үед зарлах нь хэр оновчтой гэх асуултад “Манай нам явбал Лу.Гантөмөр гэдэг хүн Засгийн газрын тэргүүн болно. Сонгуулийн үр дүнг хэлж мэдэхгүй байна. Хэрвээ Ардчилсан нам ялах юм бол эдийн засгийг урагш хөдөлгөхийн тулд ямар ямар салбарууд илүү стратегийн гэж үзэж байгаа юм, дотроо бүх асуудлыг шийдээд дотроо бодлого боловсруулан тооцох ёстой.

Өөрөөр хэлбэл, боловсрол, эрчим хүчний салбарыг бид стратегийн гол салбар гэж харж байгаа. Ач холбогдол бүхий салбаруудаа сонгон авч, хөгжүүлнэ. Түүнээс биш одоогийнх шиг алийг нь ч хөгжүүлэх нь мэдэгдэхгүй олон яам, олон сайдтай, данхар бүтэцтэй байж болохгүй. Ардчилсан нам Засгийн газар 9 яамтай байна үзэж байгаа. Ингэхдээ оновчтой шийдлээр хөгжүүлнэ. Түүнээс биш ямар ч бодлогогүй болбол 8 жил болоод ч хөгжүүлэх боломжгүй гэдгийг бид нар харлаа шүү дээ” гэх хариу тайлбарыг өгсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг...
Top