x

БАЯНХОНГОР. "Номтой зун" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. "Номтой зун" үйл ажиллагааг аймгийн Нийтийн номын сан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран “Өвгөнжаргалант” хүүхдийн зусланд зохион байгууллаа.

Зуслангийн Өсөх нахиа, Сэтгэмж, Тэмүүлэл, Улаан сарнай зэрэг дөрвөн бүлгийн 200 гаруй амрагч хүүхэд тус үйл ажиллагаанд хамрагдсан байна.
Энэ хүрээнд 11-12 дугаар ангийн амрагчдын дунд “Номын сангийн хөгжлийн чиг хандлага - Номын санч мэргэжил” сэдэвт хэлэлцүүлэг, 6-9 дүгээр ангийн амрагчдын дунд “Номын өргөөний ид шид” лекц, 2-5 дугаар ангийн амрагчдын дунд “Номтой нөхөрлөх аргууд”-ыг танилцуулсан байна. Мөн “Алтан хонх”, танин мэдэхүйн асуулт хариулалтын АХА тэмцээн, Буухиа тэмцээн зэргийг зохион байгуулж, ном уншлагын цагаар бүтээлч номын тэмдэглэл хөтлөн “Хонгор нутгаа танин мэдье” хөтөлбөрийг амрагч хүүхдүүдэд танилцуулжээ.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг буюу аймгийн төвөөс 50 гаруй км зайд үйл ажиллагаа явуулдаг “Өвгөнжаргалант” хүүхдийн зуслан нь 1662 онд 7 гэр, 23 ажилтантай байгуулагдан Архангай, Өвөрхангай болон өөрийн аймгийн 40 хүүхэд хамруулан ажлаа эхэлж байжээ. Улмаар 1997 оноос Хүүхдийн хөгжлийн төв хэв шинжийг хадгалж, амрагчдын сонирхол хэрэгцээнд тулгуурлан соёл хүмүүжлийн олон талт хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 3 цаг 5 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цаг 40 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 5 цаг 19 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 5 цаг 29 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 5 цаг 36 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 6 цаг 37 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 6 цаг 40 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 6 цаг 44 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 6 цаг 48 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 6 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 6 цаг 53 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 6 цаг 56 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 9 цаг 22 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 9 цаг 28 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 9 цаг 36 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 9 цаг 40 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 9 цаг 48 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 9 цаг 51 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 9 цаг 56 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 10 цаг 4 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top