x

Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн баталсан “Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үзлэг зохион байгуулах ажлын удирдамж”-ийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабын орлогч дарга, хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны зургаадугаар сарын 18-19-ний өдрүүдэд ажиллалаа.

Үзлэг шалгалтаар Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар “Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай”, Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”, Улсын Онцгой комиссын орлогч даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр албан бичгээр аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нарт “Зөвлөмж, чиглэл хүргүүлэх тухай” зэрэг эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Үерийн аюулын бэлэн байдлын үзлэгээр нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, дүүргийн нутаг дэвсгэрт орших үерийн эрсдэлтэй байршил болон үерийн далан хаалт, барилга байгууламж, айл өрхүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Үзлэг шалгалтын үеэр 2023 оны 7, 8 дугаар сард Улаанбаатар хотод тохиолдсон үерийн аюулд өртөж, нүүлгэн шилжүүлэгдсэн айл, өрхүүд буцаж үерийн эрсдэлтэй газартаа ирсэн, эзэмшил эд хөрөнгөө буулгаж, газрыг чөлөөлөөгүй, үерийн эрсдэлтэй чөлөөлөх шийдвэр гарсан газрыг зарж борлуулахаар зар байршуулсан, авто засварын төв зэрэг зарим хуулийн этгээд шинээр барилга, байгууламж барьж өргөтгөл хийсэн, иргэд эрсдэлтэй газраа шинээр байшин барьсан зэрэг зөрчлүүд илэрчээ.

Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг 2024 оны зургаадугаар сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 3 цаг 7 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цаг 42 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 5 цаг 21 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 5 цаг 31 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 5 цаг 38 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 6 цаг 39 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 6 цаг 42 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 6 цаг 46 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 6 цаг 50 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 6 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 6 цаг 55 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 6 цаг 58 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 9 цаг 24 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 9 цаг 30 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 9 цаг 38 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 9 цаг 42 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 9 цаг 50 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 9 цаг 53 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 9 цаг 58 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 10 цаг 5 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top