x

Б.Баттөмөр: Г.Сайханбаяр гэдэг хүний нэрийг МАН өөрсдөө гаргаж ирсэн

Ардчилсан Намаас жагсаалтаар нэр дэвшиж байгаа Б.Баттөмөр өнөөдөр үдээс хойш АН-ын байранд хэвлэлийн хурал зохион байгуулж, намынхаа байр суурийг илэрхийллээ.

Б.Баттөмөр:

-"Хэдэн зүйлийг тодорхой болгохоор хэвлэлийн хурал зарлалаа. 2024 оны зургаадугаар сарын 15-16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон. АН-ын удирдлагууд болон нэр дэвшигчид Сант суманд очиж эмгэнэл илэрхийлэхээс гадна хэвлэлд байр сууриа илэрхийлсэн. Байр сууриа илэрхийлэх явцад хэдэн зүйл хэлснийг МАН-ын удирдлагуудын зүгээс мушгин гуйвуулах хандлага ажиглагдлаа.

Тухайлбал, өчигдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, нэр дэвшигч Д.Амарбаясгалан, тус тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр гэж хоёр хүн тус тусдаа мэдээлэл хийсэн. Энэ хоёр хүн хоёулаа "Энэ нь улс төрийн захиалгат аллага юм" гэдэг нэр томьёог ашигласан. 

АН-ын зүгээс "улс төрийн аллага" гэдэг нэр томьёог ашигласан юм. Талийгаач МАН-аас зохион байгуулж байгаа хурал цуглаанд очихгүйгээ илэрхийлснээс болж амь хохирсон. Санаатайгаар, эсвэл буруу ташаа ойлгож "улс төрийн захиалгат аллага" гэдэг нэр томьёог ашигласан гэж бодож байна. АН-ын удирдлага, нэр дэвшигчид "Хэн ийм үүрэг, даалгавар өгснийг тогтоогоорой" гэж хэлснийг захиалга гэж тайлбарлаж байх шиг байна. Тухайн гэмт хэрэгт холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй гэдэг үүднээс хэн ийм үүрэг, даалгавар өгсөнийг тогтоох ёстой.

Сонгууль болоход улс төрийн намууд, менежер, шадар туслах, ухуулагч нарт иргэдтэй болон өөр намынхантай хэрхэн харьцах тухай сургалт ордог. Харамсалтай үйл явдлаас дүгнэхэд МАН сонгууль зохион байгуулах үйл явцдаа том алдаа гаргасан учраас хүний эрдэнэт амь эрсэдсэн. Тухайн тойргийн сонгуулийн менежер улс төрийн хариуцлага хүлээж, ажлаа өгөх ёстой.

Хэдхэн хоногийн өмнө АН-ын удирдлагууд, нэр дэвшигчид, гишүүд энэхүү индэр дээрээс ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцор гэж мэдэгдсэн. Энэ нь сонгууль зохион байгуулах явцад алдаа гаргасан учраас хариуцлага хүлээ гэсэн байр суурь юм.

Нэр дэвшигч Д.Амарбаясгалан, тус тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр хоёрын өчигдөр тусдаа хийсэн мэдэгдлээс харахад Г.Сайханбаяр гэж хүнийг АН онцгойлон нэр цохож, нэр дурдсан маягтай хэлж байсан. Сант суманд хийсэн мэдэгдлийн үеэр тус тойрогт нэр дэвшиж байгаа 9 хүний нэрийг татах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Г.Сайханбаяр гэдэг хүний нэрийг МАН өөрсдөө гаргаж ирсэн. Буруутныг МАН өөрсдөө тогтоосон.

Нийгмээ хуваах байдлаар иргэдийн 50%-ийн саналыг авах технологи хоцрогдсон. Хар PR-аа зогсоох, нийгмээ талцуулахгүй, мэтгэлцээндээ оролцохыг АН-ын зүгээс уриалж байна. Хөдөө орон нутагт нийгмийг гүнзгий хоёр хувааж байгаа нь ямар үйл явдалд хүргэдгийг харж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг...
Top