x

Л.Гантөмөр: Бид нэг дарангуйлагчийн дор орчихвол юу болох вэ гэдгийг тунгаах цаг ирлээ

-Иргэдийнхээ оюун санааг яаж эрүүл болгох вэ гэдэг том даалгавар ирж буй юм байна-

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Завхан аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт Ардчилсан намаас О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Б.Түвшин, З.Нарантуяа, Д.Батсайхан, Ц.Одонтунгалаг, Д.Батцогт, Н.Тэгшбаяр нар нэр дэвшиж буй юм.

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга бусдын гарт амь насаа харамсалтайгаар алдсанд эмгэнэж дээрх уулзалтын танхимд олон зул асаасан байв. Намын дарга Л.Гантөмөр иргэд сонгогчдод хандаж, дараах үгийг илгээв.

Л.Гантөмөр:

-“Хутагтуудын өлгий нутгийн ард түмэн та бүхний амар амгаланг эрэн мэндчилье. Монголын өнөөдрийн дүр төрх үнэхээр хэцүү болчихжээ. Бид дотор нь, хажууд нь байдаг болохоор сайн анзаардаггүй юм байна. Ер нь хүмүүс ямар болчихов гэдгийг сайн харахгүй бол байдал маш хүнд болжээ. Хэний, юуны төлөө амьдраад байна. Бидэнд ямар зорилго, итгэл үнэмшил, үнэт зүйл байна вэ. Одоо монгол хүнээ гэдэг бодлогыг монгол төрийн бодлогын төвд аваачихгүй бол Монгол орон ирээдүйд орших уу, эс орших уу гэдэгт тулсныг анзаарсан сонгууль болж байна.

Эрх мэдлийн төлөө улайрсан эрх баригчид ардчиллынхныг аль муухайгаар доромжилж байна. Ингээд байвал цаана нь ардчилал, эрх чөлөөг хүсдэг хүнгүй болно гэдэг бодлого ер нь байх шиг байна. Би хүмүүсийг гүтгэхгүй. Гэхдээ хүмүүсийн хийж буй ажил, түүний үр дагаврууд, хүмүүсийн сэтгэл зүйг, тэр дундаа төрийг юу гэж бодож байгааг анзаарч дэнслэхээр бүр углуургаар нь монголчуудыг ардчилал, эрх чөлөөнд хайргүй, хэн нэгэн даргыг шүтэж амьдардаг ард түмэн болгох сонирхол асар хүчтэй болсон байна. Тийм учраас би та бүхнээс чин сэтгэлээсээ гуймаар байна. Би олон зүйл ярихгүй ээ. Олон зүйл ярих сэтгэлийн тэнхээ ч надад алга байна. Жаахан цаг гаргаад бодож үзээч ээ гэж л хүсмээр байна.

Монгол маань ер нь юу болоод байна аа, монгол хүн маань монгол хүнээрээ байж чадаж байна уу, монголчууд нэг дарангуйлагчийн дор орчихвол юу болох вэ, бидний үр сад яаж амьдрах вэ гэдгийг нарийн тунгааж өгөөч гэж би та бүхнээс чин сэтгэлээсээ гуйж байна.

Бид монгол хүнээ хүчирхэг болгох бодлого хэрэгжүүлнэ. Эрх чөлөөндөө хайртай Монголын залуучуудаар би бахархаж байна. Гэхдээ Монголын залуучуудыг хэрхэн төрийн бодлогын төвд авчрах вэ гэдэг бол бидний хамгийн их анхаарах зүйл гэдгийг өдрөөс өдөрт ойлгож байна. Би 21 аймгаараа явж, 21 аймгийнхаа нутаг дэвсгэрийг харж байна. 21 аймгийнхаа байгалийн зүй тогтлыг харж байна. 21 аймгийн 300 гаруй сумынхны амьдралыг харж байна. Тэнд ер нь ямар амьдрал оршиж байна аа. Тэнд ер нь монгол хүн бойжиход ямар байна вэ.

Улаанбаатар хотынхны гаргаж буй зан авирыг харж байна. Монгол хүнд чин сэтгэл гэдэг зүйл алга болсон байна. Монголчуудын оюун ухааныг угаасаар байгаад маш их гэмтээчихжээ гэж харж байна. Маш их хонзогнодог,  асар ууртай, их гомдомтгой болсон байна. Хүний төлөө амьдарч байгаа юм шигээр хорвоо ертөнцийг хардаг болчихжээ. Бид ийм байгаагүй. Монголчууд өмнө нь “Би өөрийнхөө хүчээр амьдралаа босгоно”, “Асуудлаа өөрөө шийднэ ээ”, “Миний ард гэр бүл маань байгаа”, “Миний ард үр сад минь байгаа” гэж ярьдаг байсан. Өнөөдөр бол бүгдийг үзэн яддаг хүмүүс болж хувирлаа. Үүнийг санаатайгаар, маш нарийн зохион байгуулалттайгаар хийсэн байна.

УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялна гэдэгт эргэлзэхгүй байна. Ялаад ард түмнийхээ оюун санааг яаж эрүүл болгох вэ гэдэг том даалгавар ирж буй юм байна. Яаж бид монгол хүнээ Монголоор нь авч үлдэх вэ, Монголын агуу сэтгэл зүй, монголчуудын уужуу сайхан сэтгэлийг бид яаж буцааж авчрах вэ, залуучууддаа яаж уламжлуулж өгөх вэ гэдэг даалгавартай болж байна. Монголчууд яагаад “Зөвхөн би”, “Надаас бусад нь муу” гэж боддог болчихов оо. Хорвоогийн бүх хүн адилхан гэр бүл, үр хүүхэдтэй. Хамгийн үнэтэй зүйл нь гэр бүл байдаг. Тэгэхээр ирэх дөрвөн жилд бидэнд монгол хүнээ хэрхэн буцааж олж авах вэ гэдэг том даалгавар ирж байна.

Нэгэн судалгаанаас харахад “Монголд хатуу гар хэрэгтэй” гэдэг хүмүүсийн эзлэх хувь бараг 40-д дөхөж байна. Яагаад хүмүүс ингэж бодож байна вэ гэхээр хэн нэгнээр амьдралаа заалгахыг хүсээд байна. Тэд “Би амьдралаа авч явж чадахгүй юм байна өө, яршиг. Арын хаалгыг нь дийлэхгүй юм байна. Би зөндөө тэмцлээ. Энэ амьдралыг би барахгүй юм байна. Шударга ёс алга байна. Тийм учраас нэг гараар бүгдийг нь дарах хэрэгтэй” гэж бодож буй хэрэг.

Чанга гар монголчуудыг дараад эхэлбэл сүйрнэ. Хэн нэгэн хүн цэргийн байдлаар зандраад эхэлбэл талийгаач Б.Баянмөнх дарга шиг хүмүүсийг хохироодог явдал хавтгайрна. Бидний ой санамж хаачив аа? Тэр олон гэгээнтнээ цаазлуулсан ард түмэн яагаад үүнийг мартчихав аа. 40 мянган өвөг дээдсээ бид цаазлуулчихаад одоо яагаад МАН-ыг хараад суугаад байна аа? Яагаад тэр цагийг буцааж авчрахыг хүсээд байна вэ? Дахиад хэдэн монгол хүнийг цаазлуулах гэж, дахиад хэдэн монгол хүний амьдралаар тоглох гэж, дахиад хэдэн монгол айлыг сүйтгэх гэж тэр хатуу гарыг хүсээд байна вэ. Тийм учраас та бүхнийг нарийн, мяндсан ухаан гаргаж сонгуульд оролцооч ээ гэж хүсэж байна.

Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглосон 8 жил өнгөрлөө. Төгрөгийг “цаас” болгочихоод тэтгэврийг чинь нэмсэн гээд хөгшчүүлээр тоглож байна. Юмны үнийг өсгөчихөөд орос гурил оруулж ирээд хямдрууллаа гээд тоглож байгаа. Бензинийг тасалчихаад бензин нийлүүлж өглөө шүү гэж гавьяатан болж тоглож байна. Монголын эдийн засгаар бүрмөсөн тоглоод дууссан. Монголчуудын оюун ухааныг бүр “эвдсэн” юм байна. Би өөрөө тийм зүйлд автдаггүй учраас түүнийг нь олж анзаардаггүй юм байна л даа.

Та бүхнээс битгий талцаач ээ гэж гуймаар байна. Одоо талцаж хуваагддаг, нэгнийг нь дэмжиж, нөгөөг нь үгүйсгэдэг цаг ардчиллынханд үлдээгүй. Энэ сонгууль магадгүй сүүлийнх байж магадгүй шүү. Манай даргыг хөнөөж буйгаас харахад хэрэв МАН ялбал дараагийн сонгууль гэж байхгүй болно. Сонгуульгүй болбол монгол хүн хэн ч биш болно гэсэн үг. Саналаа өгч, сонгодог байна гэдэг бол монгол төрийг байгуулах гайхамшигтай үйл шүү дээ гэдгийг ухамсарламаар байна. Үнэн хаачив аа гэдгийн ар дээр бид сонгуульд саналаа өгөх гэж байна.

Бид ажил хийдэг хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Н.Тэгшбаяр Монголд цөмийн энергийг бий болгоно. Саяхан л бид Дорнодод уран олборлодог ард түмэн байлаа шүү дээ. Одоо ураны сургаар айдаг болсон. Тийм аймхай болчихсон. Шинжлэх ухааныг мэдэхээ больчихсон учраас тэр. Гэтэл эрдэмтэд “Бидэнд чадал байна. Монголыг цөмийн энергийн орон болгоё. Атомын цахилгаан станц барьж байж Монгол хүчирхэг болно” гэж байгаа. Ш.Адьшаа нээлттэй засаглал бий болгох, хөгжлийн төлөвлөлт гаргахын төлөө ажиллана. Авлигатай тэмцэж байна гэж олон жил ориллоо. Гэтэл авлига яагаад алга болдоггүй юм бэ. Үүнийг алга болгох хуулийг л батлах хэрэгтэй. Дэлхийн улс орнууд авлигаас салчихсан. Тэд шуналгүй биш шүү дээ. Тэд баяндаа бас биш шүү дээ. Зүгээр л хуультай байвал авлига алга болдгийг мэддэг учраас шийдэж чадсан. Ардчилсан нам ялбал авлига гэдэг зүйлийг бүрмөсөн алга болгоно. Авах ч, өгөх ч аргагүй болгоно.

Манай нэр дэвшигчдийн дунд өөлөх хүн байхгүй. О.Амгаланбаатарыг яаж ажил хийж буйг бид харж байгаа. Малчдын орлогыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг бий болгохын төлөө ажиллаж байгаа хүн. Монгол ахуй, сэтгэлгээ гэж юу юм, түүнийг бид яаж гаргаж ирэх ёстой юм гэдэгт анхаарна. Б.Пүрэвдоржийг та бүхэн мэднэ, шударга, зарчимч, төрд байх ёстой хүн. О.Цогтгэрэл шинийг сэтгэдэг, хатуу байр суурьтай. Ардчилсан намыг эвлэрүүлэхэд хамгийн их хань болсон хүн бол О.Цогтгэрэл. Ингээд харахаар манай 10 нэр дэвшигч дунд үлдээх хүн байхгүй. Тэднийг дэмжихийг та бүхнээс хүсэж байна.

Хүчирхэг монгол иргэнтэй байж хүчирхэг төртэй болно. Өнөөдөр яагаад Монголын төр сул дорой, иргэдийнхээ итгэл найдварыг хүлээхгүй байна вэ гэвэл монголчууд сул дорой байгаатай холбоотой. Боловсрол дутуу, эрүүл мэнд нь муу, ажлын байргүй, орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй, сэтгэл зүй нь тогтворгүй, өөртөө итгэлгүй, зориггүй, зорилгогүй байна. Тиймээс төр нь ч адилхан болчихоод байна. Босож, өндийж, хөгжиж, ард түмнээ сайн сайханд хөтөлж чаддаггүй, муудалцдаг, муулдаг, сониноор ч, телевизээр ч, интернэтээр ч “алж” л байдаг. “Тэр нь ард түмнийг цатгах хэрэгсэл боллоо шүү дээ”. Ийм улс гэж байдаг юм уу. Та бүхнийг сонгуулиар эвтэй байхыг хүсье” гэв.

Уулзалтын төгсгөлд иргэдийн зүгээс Ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа 10 цаг 40 мин Гуравдугаар сарын 4-нөөс нөөцийн махны өргөтгөсөн худалдаа есөн цэгт гарна 10 цаг 42 мин УБЦТС-иас маргааш хийгдэх цахилгаан тоноглолын засварын хуваарийг мэдээллээ 10 цаг 43 мин Криштиану Роналду өвдгөндөө бэртэл авч, талбайг орхилоо 10 цаг 45 мин Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ 10 цаг 50 мин Герман, Франц, Их Британи Ираны довтолгоог буруушааж, хамтарсан мэдэгдэл гаргалаа 12 цаг 45 мин "Бүргэдийн баяр-2026" энэ сарын 7, 8-нд "Чингис хааны хүрээ"-нд болно 12 цаг 47 мин Монгол, Канадын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 12 цаг 49 мин Дэлхийн газрын тосны 20 хувийн тээвэрлэлт зогсонги байдалд оров 12 цаг 50 мин АНХААРУУЛГА: Нутгийн зүүн хагаст цас орж, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна 13 цаг 5 мин Агаарын цохилтын хариуд Иран нисгэгчгүй төхөөрөмжөөр довтолж эхэллээ 13 цаг 6 мин Хүүхдийн эрх зөрчсөн иргэдэд 28 сая төгрөгийн торгууль оногдууллаа 13 цаг 7 мин Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар дундаж давхаргыг тэлэх зорилт тавилаа 13 цаг 9 мин Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр 14 цаг 38 мин Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэгдэл бий болно                                                                    15 цаг 6 мин Өвлийн паралимпын наадмыг зорих Монголын баг тамирчдыг үдэн гаргалаа 15 цаг 8 мин Аялал жуулчлалын 11 бүсэд менежментийн төлөвлөгөө боловсруулж, иргэдийн оролцоог дэмжинэ 15 цаг 10 мин Rose 'Brit Awards'-аас шагнал хүртсэн анхны K-pop артист болж, түүх бүтээлээ 15 цаг 11 мин Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ 13 хувиар огцом өслөө 15 цаг 13 мин Хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн тодорхой бөгөөд тогтвортой байдлыг хүсч байна 15 цаг 21 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Морин жил монголчуудынх байсан Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ...
Top