x

УДШ: Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл болон

  1. Шүүгдэгч Э.Эрдэнийн өмгөөлөгч Л.Хатанбаатар
  2. Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Л.Хатанбаатар
  3. Шүүгдэгч Д.Даваасамбуу
  4. Шүүгдэгч Д.Даваасамбуугийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
  5. Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг, Ө.Батбаяр
  6. Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы өмгөөлөгч Р.Батцогт
  7. Шүүгдэгч Б.Даажамбын өмгөөлөгч К.Бауиржан
  8. Шүүгдэгч Г.Галсаннямын өмгөөл өгч Д.Түмэнжаргал
  9. Шүүгдэгч Ж.Ганхуягийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв
  10. Шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням
  11. Иргэний хариуцагч “Энержи Ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Үүрцайх, Э.Ганбат
  12. Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх
  13. Шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа
  14. Шүүгдэгч Ё.Баатарбилэг
  15. Шүүгдэгч Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг
  16. Шүүгдэгч Б.Будхүү
  17. Шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Батбаяр
  18. Шүүгдэгч Т.Болдмаагийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин
  19. Шүүгдэгч С.Батзориг өмгөөлөгч Ц.Энхтүвшин
  20. Шүүгдэгч М.Баярмагнайгийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг
  21. Шүүгдэгч Т.Мөнхтулга
  22. Шүүгдэгч Ц.Баатарбилэг болон “НВЦ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат
  23. Шүүгдэгч Б.Чойжилжалбуу
  24. Шүүгдэгч Б.Чойжилжалбуугийн өмгөөлөгч Б.Мөнхбат
  25. Шүүгдэгч Ж.Оюунчимэг, түүний өмгөөлөгч А.Кадирбек
  26. Шүүгдэгч Ц.Цэвэгмэд, Ё.Доржсумъяа нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн
  27. Шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг
  28. Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Нямдорж
  29. Шүүгдэгч Д.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баяраа
  30. Шүүгдэгч Ц.Ууганбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир
  31. Иргэний хариуцагч “Пи Си Вай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа
  32. Шүүгдэгч Б.Батбаатар, “Инжир” ХХК-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн
  33. Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, С.Тэгшжаргал
  34. Шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар
  35. Шүүгдэгч Т.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Б.Батбаяр
  36. Шүүгдэгч О.Баяр
  37. Шүүгдэгч О.Баярын өмгөөлөгч Л.Өлзийхүү
  38. Шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
  39. Шүүгдэгч Ц.Билгүүний өмгөөлөгч П.Баасанжав
  40. Шүүгдэгч Н.Баярчимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр
  41. Шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, Ч.Цоожсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэгвэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Б.Цэрэндаваа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, Г.Санжмятав, М.Цэлмэг, Г.Галсанням, Ц.Содхүү, Н.Батбаяр, О.Хуягцогт, О.Баяр, Б.Цолмон, Ц.Ууганбаяр, Д.Даваасамбуу, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Б.Баттөр нарын 48 хүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн.

Мөн шүүгдэгч Л.Аззаяа, Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баярсайхан, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж, Ц.Баатарбилэг, Х.Баттулга, Н.Сүхболд, Т.Болдмаа, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Г.Батдорж, Я.Батцэцэг, Л.Ням-Очир, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг нарын 32 хүнийг, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Хааны Харгуй” ХХК, “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК-уудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж, ашигласан, хахууль өгсөн, хахууль авсан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн нэр бүхий 48 хүнээс Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Цоожсүрэн, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэгвэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Цэрэндаваа, Г.Санжмятав, М.Цэлмэг, Ц.Содхүү, Н.Батбаяр, Б.Цолмон, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж,

шүүгдэгч Ц.Билгүүн, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, О.Баяр, Ц.Ууганбаяр, Д.Даваасамбуу нарын 19 хүнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Баттөр, Ж.Бат-Эрдэнэ нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, тэдгээрт холбогдох хэргийг дахин шалгуулахаар тусгаарлан прокурорт буцаажээ.

Анхан шатны шүүхээс нэр бүхий 32 хүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэснээс шүүгдэгч Л.Аззаяа, Б.Шинэбаатар, Ц.Баярсайхан, Х.Баттулга, Т.Болдмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Я.Батцэцэг, Л.Ням-Очир нарын 9 хүн, шүүгдэгч хуулийн этгээд болох “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны Харгуй” ХХК-уудыг тус тус гэм буруутайд тооцож ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж,

шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарын 22 хүн, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг тус тус гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин шүүгдэгч Н.Сүхболдод холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 15 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 19 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 42 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 49 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 11 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 19 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 42 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top