x

"Офицер" хорооллын газрын маргаанаас болж 120 айл байрандаа орж чадалгүй таван сар болжээ

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд Амгалан төрөх эмнэлгийн чанх урд 3,050 айлын 29 блок, 16 давхар баригдаж буй "Офицер" хорооллын захиалагч нар өнөөдөр "Үндэсний Мэдээллийн Төв"-д мэдээлэл хийлээ.

Тус хороолол 2021 оны нэгдүгээр улирлаас захиалга авч, 2022 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орохоор төлөвлөсөн ч одоог хүртэл байрандаа орж чадахгүй байгаа юм. Эхний байраа ашиглалтад оруулсан боловч 120 айлын захиалагчтай байрыг нь улсын комисс хүлээж авахгүй байгаа аж.

Хохирогчдын төлөөлөл: 

-"Энэ хорооллыг "Таун констракшн" барьсан. Бидний ойлгосноор компани болон газар өмчлөгч иргэнийн маргаанаас болоод нэг хүний гарын үсэг дутуу учраас улсын комисс хүлээж авахгүй байна. Үүнээс болж 120 айл, өрх байрандаа орж чадалгүй таван сарын нүүр үзлээ. Аргаа бараад энэ асуудлаар иргэд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой уулзсан.

П.Сайнзориг дарга өнгөрсөн бямба гаригт үүрэг өгсөн ч ямар нэг арга хэмжээ аваагүй. Шаардлагатай бол "Нөхөрлөл" төрийн бус байгууллагыг татан буулгах талаар ч ярьсан. 

Уг нь бидний ойлгож буйгаар ямар ч маргаангүй газар орон сууц барих ёстой. Энэ байрнаас хэд хэдэн байр барихаар барилгын ажил нь явагдаж байгаа. Улсын комисс хүлээж авахгүй бол цаашлаад 1,000 гаруй өрх хохирох эрсдэл бий. Барилга нь бэлэн болсон хэрнээ айлаа оруулахгүй байгаад гомдолтой байна. Аргаа бараад хэвлэлийнхэнд хандлаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 19 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 12 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 12 цаг 46 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 12 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 15 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 13 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 13 цаг 46 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top