x

СЭЛЭНГЭ: 5 зүйлийн үсгээр хавсаргасан манж хэлний тайлбал толь бичиг хадгалагдаж байна

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн Сан хөмрөгч Б.Цолмонбаатараас тус номын санд хадгалагдаж байгаа ховор ном зохиолын талаар тодрууллаа.

 -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэлэнгэ аймгийн нийтийн номын санд нэн эртний болоод ховор ном зохиол бий юу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын санд өнөөдрийн байдлаар Францын алдарт зохиолч Жюль Верний зохиол хүүхдийн адал явдалт “Арван таван наст капитан” ном уйгуржин монгол бичгээр анх гарч байсан хэвээрээ хадгалагдаж байна. Энэхүү номыг Улсын хэвлэлийн газраас 1968 онд хэвлэн гаргасан байдаг.   

Мөн Монголчуудын эртнээс тахиж шүтэж, эрхэмлэж дээдэлж ирсэн хөлгөн судар гэгддэг Жадамба судар бий. Энэ судрыг модон бараар барлаж бичсэн байгаа. Уг судрыг жинхэнэ буюу хуулбарласан эсэхийг шинжилж судлуулахаар мэдээллийг нь Соёлын өвийн төв рүү хүсэлт илгээсэн байгаа.

 

Жадамба судар Ганжуурын хамгийн эхний боть буюу билиг барамидын аймагт багтдаг Шагжаан чадагч Бурхан багшийн айлдсан хоосон чанарын тухай номлодог монголоор “Найман мянгат” нэрт судар юм.

Энэ судар байгаа орон газарт өвчин зовлон, муу зүйлс оршдоггүй хэмээн Монголчууд дээр үеэс гэр орон, сүм хийддээ шүтээн болгон залж байсан уламжлалтай юм.

 

Мөн манайд 5 зүйлийн үсгээр хавсаргасан манж хэлний 3 боть тайлбал толь бичиг хадгалагдаж байна.

 

Түүнчлэн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, судлаач Ж.Самбуу агсны 1944 онд хэвлүүлж байсан “Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай ардад өгөх сануулга сургаал” ном монгол бичгээр хэвлэгдсэнээрээ хадгалагдаж байгаа. Уг ном нь нүүдлийн бэлчээрийн аж ахуйд түшиглэн бичсэн бүтээл.

Нэн эртний болон ховор ном зохиолыг дотор нь хосгүй үнэт ховор, нэн ховор, ховор гэж ангилдаг. Хосгүй үнэт ховор төрөлд алт, мөнгөөр урлаж бүтээсэн нэн эртний бүтээл ордог. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 3 цаг 49 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цаг 24 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 6 цаг 3 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 6 цаг 13 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 6 цаг 20 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 7 цаг 21 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 7 цаг 24 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 7 цаг 28 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 7 цаг 32 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 7 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 7 цаг 37 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 7 цаг 40 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 10 цаг 6 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 10 цаг 12 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 10 цаг 20 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 10 цаг 24 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 10 цаг 32 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 цаг 35 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 10 цаг 40 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top