x

Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах, мэдлэг олгох сургалтын “Virtual reality” төхөөрөмж өглөө

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийг 2023-2026 онд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд өнөөдөр газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын “Virtual reality” төхөөрөмжийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээ ОБЕГ-т боллоо.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсын ЭСЯ-ны дэд тэргүүн Ш.Кикума, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон төслийн багийнхан оролцсон юм.

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Эхний шатанд газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ, хүчитгэлийн норм дүрэм боловсруулах, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалт сурталчилгааны ажлууд хийгдэж, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмжийг нийлүүлсэн. Харин хоёрдугаар шатанд Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төв болон Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төвүүдэд орчин үеийн дэвшилтэт технологи болох “Virtual reality” төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, иргэдийг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд орчин үеийн техник техологийг ашиглах боломж бүрдэж байна” гэсэн юм.

Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын “Virtual reality” төхөөрөмжөөр дамжуулан иргэд, сурагчид гэртээ, сургууль дээр, гадаа гэсэн гурван сэдвийн хүрээнд газар хөдлөлт болсон үед тулгарч болох эрсдэлийг бодитоор хиймэл орчинд мэдрэх, хариу арга хэмжээ авах мэдлэг, мэдээлэлтэй болох боломжтой боллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 4 цаг 3 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цаг 38 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 6 цаг 17 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 6 цаг 27 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 6 цаг 34 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 7 цаг 35 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 7 цаг 38 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 7 цаг 42 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 7 цаг 45 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 7 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 7 цаг 51 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 7 цаг 54 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 10 цаг 20 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 10 цаг 26 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 10 цаг 33 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 10 цаг 38 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 10 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 цаг 49 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 10 цаг 54 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 11 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top