x

“УБТЗ” ХНН шинэ зүтгүүрээ хүлээн авлаа

Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ОХУ-аас нийлүүлэх гол замын 5 шинэ зүтгүүрийн эхний зүтгүүрийг “УБТЗ” ХНН хүлээн авлаа.

1990 оны эхээр Япон улсын Засгийн газраас авсан Мон-П1, Мон-П2 гэж нэрлэдэг хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл өр болох 83.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг манай Засгийн газар хариуцаж, улмаар энэ хэмжээгээр Оросын тал “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг өсгөх саналыг ОХУ-ын Засгийн газарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тавиад байсан юм.

Энэ асуудлыг тус нийгэмлэгийн хувь эзэмшигч монголын  талын саналын дагуу шийдэж, УБТЗ-ын дүрмийн санг өсгөх хэлэлцээрт 2023 оны 6 дугаар сард хувь нийлүүлэгч талууд гарын үсэг зурснаар УБТЗ-ын дүрмийн сан 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тус нийгэмлэг өргүй болсон.

Оросын тал нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх өөрийн талын 83.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтдаа дүйцүүлж гол замын 5 шинэ зүтгүүр нийлүүлэхээр тохирсны дагуу ийнхүү эхний ээлжийн зүтгүүрээ нийлүүлж байна. Дараагийн зүтгүүрүүд Улсын баяр наадмаас өмнө орж ирснээр УБТЗ-ын зүтгүүрийн паркийн хүчин чадал нэмэгдэж, өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад үлэмж ахиц өөрчлөлт гарах юм.

2ТЭ25Км серийн орчин үеийн өндөр хүчин чадалтай энэхүү гол замын зүтгүүр нь 4500 тонн ачаа татах хүчин чадалтай бөгөөд эдгээр 5 зүтгүүр орж ирснээр ийм серийн 27 зүтгүүртэй болох юм гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 3 цаг 57 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цаг 32 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 6 цаг 11 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 6 цаг 21 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 6 цаг 28 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 7 цаг 29 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 7 цаг 32 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 7 цаг 36 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 7 цаг 40 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 7 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 7 цаг 45 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 7 цаг 48 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 10 цаг 14 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 10 цаг 20 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 10 цаг 28 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 10 цаг 32 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 10 цаг 40 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 цаг 43 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 10 цаг 48 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 10 цаг 56 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top