x

Ричард Бреслин: Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай

“Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин:

-Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал нь зай талбайн стандартын шаардлага хангаагүйгээс гадна зарим өнцгөөс үзвэр үзэх нөхцөл хязгаарлагдмал, шат нь ижил тэгш бус өндөр, нам байна. Мөн ариун цэврийн байгууламж дутмаг байгаа зэрэг олон шалтгаанаас үүдэн Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай. Тус хүрээлэнг жил бүр засварладаг гэдгийг албаныхан хэлсэн. Гэвч бидний урьдчилсан дүгнэлтээр засвар хийсээр эцсийн шатандаа хүрчээ. Ийм суурин дээр олон давтамжтай засвар хийж, хөрөнгөө зарцуулж байснаас энэ талбайд шинэ хүрээлэн байгуулах цаг болсон байна” гэв.

Мөн тэрбээр дэлхий дахинаа орчин үеийн стандартад нийцсэн цэнгэлдэх хүрээлэн болон аренаг хотоос зайдуу биш хотын төвд байгуулах жишиг тогтож байгаа. Учир нь дэд бүтцээ хэдийн шийдсэн байдаг бөгөөд иргэд үзвэр үйлчилгээг үзэхдээ хол явах шаардлагагүйгээр цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ хэмнэх боломжтой байдгаараа давуу талтай. Харин стандартын хувьд орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнгийн орц, гарцын хөдөлгөөн хоёр тийш салсан урсгалаар зохицуулагдаж, стандартын дагуу эгнээ, суудлаа эзэлдэг бөгөөд аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг. Тодруулбал, төв том хаалганыхаа хажуу талаар нарийн гол хаалганууд байршуулан хүний тоог хянах боломжтой. Мөн үзэгчдийн суудлын хэсгийг зай талбай ихтэй, тав тухтай байхаар шийдсэн байдаг. Энэ нь гэнэтийн осол аваар, гал гарах зэрэг болзошгүй эрсдэл гарсан үед хүн чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлнэ гэлээ.

Улаанбаатар хотын шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал байхаар төлөвлөн, урьдчилсан судалгааг хийхээр ирээд буй.

Ташрамд, “Populous Holdings” компани нь АНУ-ын Лас Вегас хотын “The Sphere Vegas”, Их Британи улсын Лондон хотын “Wembley”, “Tottenham Hotspur” зэрэг цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг хийсэн 40 гаруй жилийн туршлагатай аж. Тухайлбал, Шинэ Зеланд улсад 35 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх, ОХУ-ын Сочи хотын өвлийн олимп зохион байгуулсан 40 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг байгуулж байсан арвин туршлагатай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 4 цаг 2 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цаг 37 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 6 цаг 16 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 6 цаг 26 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 6 цаг 33 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 7 цаг 34 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 7 цаг 37 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 7 цаг 41 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 7 цаг 44 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 7 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 7 цаг 50 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 7 цаг 52 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 10 цаг 19 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 10 цаг 24 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 10 цаг 32 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 10 цаг 37 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 10 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 цаг 48 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 10 цаг 53 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 11 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top