x

ХОВД: "Reach" хүмүүнлэгийн тусламжийн төсөл энэ онд хэрэгжинэ

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Малчин өрх, тэдний хүүхдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг "Reach" төслөөр дамжуулан хүргэж байна.

Зудад нэрвэгдсэн, алслагдсан аймгийн малчин өрх, тэдний хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын зарим хэрэгцээг хангах зорилготой "Reach" хүмүүнлэгийн тусламжийн төсөл 2024 онд Ховд, Баян-Өлгий аймагт хэрэгжих юм.

Онцолбол, энэ төсөлд Ховд аймгаас Алтай, Үенч, Булган, Мянгад, Мөнххайрхан, Мөст, Дөргөн, Дарви, Цэцэг гэсэн 9 сум хамрагдана.

Төслийн хүрээнд уг 9 сумын 135 малчин өрх болон сургуулийн дотуур байранд хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлагуудад эрсдэлийг бууруулах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгнө.     

Үүнээс гадна  дээрх 9 сумын 1200 гаруй хүүхдэд сургалтын хэрэглэгдэхүүн, ном, амин дэм түгээж, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг хангахад зориулан 135 өрхөд мөнгөн дэмжлэг үзүүлэх юм.   

"Reach" төслийн нээлтийг энэ сарын 14-нд Ховд аймагт хийлээ.

Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч Пипл ин Нийд олон улсын байгууллага, Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран ажиллах гэрээ байгуулав.  

Мөн хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулахад Ховд аймгийн 9 сумаас 20 орчим хүн оролцсон юм.     

"Reach" хүмүүнлэгийн тусламжийн төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Элчин сайдын яам голлон санхүүжүүлж, Пипл ин Нийд олон улсын байгууллага, түүний Монгол дахь төлөөлөгчийн газар, Найзуудын клуб, Монголын андууд зэрэг байгууллага хамтарчээ.

Ховд, Баян-Өлгий аймгаас нийт 270 малчин өрх, 3400 хүүхэд  уг төслийн үр шимийг хүртэнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 3 цаг 59 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цаг 34 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 6 цаг 13 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 6 цаг 23 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 6 цаг 30 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 7 цаг 31 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 7 цаг 34 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 7 цаг 38 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 7 цаг 42 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 7 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 7 цаг 47 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 7 цаг 50 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 10 цаг 16 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 10 цаг 22 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 10 цаг 30 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 10 цаг 34 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 10 цаг 42 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 цаг 45 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 10 цаг 50 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 10 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top