x

Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Нийгэм нь түүнийг бүрдүүлэгч төрөл бүрийн хүмүүсийн онцлог бүлгүүдээс тогтдог. Тэдгээрийн хоорондын харилцаа, уялдаа холбоо социологийн ойлголтуудаар тайлбарлагддаг. Хүйсийн, насны, ажил эрхлэлтийн гэх мэтээр нийгмийг бүрдүүлэгчдийг хэд хэд ангилан, бүлгийн онцлогуудыг судлан шинжилж болдог.

Өнөөдррийн бидний амьдарч буй ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим бол хэнийг ч ялгарварлан гадуурхахгүй байх явдал. Тэгш эрхийн зарчмаар хүний арьсны өнгө, зүс царай, нурууны өндөр нь тухайн хүний онцлог учир гадуурхалт байх ёсгүй билээ. Нийгэм дээр энгийн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдийг төрөөс бодлогоор дэмжиж, тэдний амьдралын чанар, эрүүл мэнд чиглэсэн үйлчилгээ явуулдаг. Учир нь нийгэм түүнийг бүрдүүлэгч бүлгүүдийн эрх тэгш байдлыг хангасан, хүртээмжтэй байх зайлшгүй шаардлагатай. Үүнд албан байгууллагын налуу шат нь зөвхөн тусгай хэрэгцээт тэргэнцэртэй иргэдэд зориулагддаг зүйл биш. Бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд төдийгүй өндөр настнуудад налуу шатны хэрэгцээ үүсдэг.

Энэ мэтчилэн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал зөвхөн тусгай хэрэгцээт хүмүүсийын хэрэгцээ биш байдаг. Даяаршсан нийгэмд асуудлыг өөр дотроо шийдэх гэж зүтгэхээс илүүтэй дэлхийн улс орнуудтай санал бодлоо солилцож, сайн туршлагаа хуваалцах давуу тал бий. Дэлхийн найман тэрбум гаруй хүн амын нэг тэрбум нь тусгай хэрэгцээт хүмүүс. Тэд дэлхийн аль тивд, ямар үндэстэнд төрсөн, аль бүс нутагт амьдардгаас үл хамааран өдөр бүр олон асуудалтай нүүр тулдаг.

Нэг тэрбум хүний өмнө тулгамддаг асуудлыг шийдвэрлэхээр НҮБ 2006 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо”-г байгуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцд 183 улс нэгдсэн. Энэ долоо хоногт тус конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулагдсан. Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны  2025-2028 оны гишүүний сонгууль болсон юм. Манай улсын хувьд анх 2020 онд “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гэрэл 2021-2024 оны гишүүнээр сонгогдож байсан юм.

Нийт 27 улсын төлөөлөгчид НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүний есөн суудлын төлөө өрсөлдөж Монгол Улсын төлөөлөгч анх удаа энэ сонгуульд НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэг авснаар сонгогдсон юм. Энэ нь Монгол Улсын төлөөлөгч сонгуульд дэвшиж буй анхны тохиолдол билээ.

Хорооны гишүүд хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх үндсэн зарчим баримталж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенц”-ын хэрэгжилтийг хянах үүрэгтэй юм. Ийнхүү дөрвөн жилийн дараа сонгуульд дахин өрсөлдсөн Монгол Улсын төлөөлөгч Д.Гэрэл улиран сонгогдохоор болов. Хорооны гишүүд нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх гэсэн зарчим баримталдаг. Дэлхийн аль ч оронд тусгай хэрэгцээт иргэний эрхийн асуудал хөндөгдсөөр байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 12 цаг 56 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 13 цаг 0 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 13 цаг 23 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 13 цаг 30 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 13 цаг 52 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 14 цаг 0 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 14 цаг 23 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top