x

А.Батсүх 460 хурдан удмын адуу, Г.Мөнхсайхан 3,010 толгой малтайгаар жагсаалтыг тэргүүлэв

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшичдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс хурдан удмын адуу болон малын тоо толгойгоор "толгой цохиж" буй нэр дэвшигчдийг танилцуулж байна. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар 606 нэр дэвшигчийн 106 "уяач" байсан бол энэ жил 1,336 нэр дэвшигчээс 170 нь хурдан удмын адуутай болохоо мэдүүлжээ.

Жагсаалтыг Шинэ Нэгдсэн Эвсэлээс УИХ-ын тавдугаар тойрогт өрсөлдөж буй А.Сүхбат аваргын төрсөн ах А.Батсүх тэргүүлж байна. Дөрвөн жилийн өмнө нэр дэвшихдээ 450 хурдан удмын адуутай байсан тод манлай уяач А.Батсүх энэ удаад 460 хурдан хүлгээр дахин тэргүүлжээ. 

Хурдан удмын хамгийн олон адуутай нэр дэвшигчдээс дурдвал:

  1. А.Батсүх (ШНЭ) 450,
  2. Э.Тамир (АН) 350,
  3. П.Анужин (МАН) 244,
  4. Б.Болортуяа (ИХН) 200,
  5. Н.Цэрэндагва (ШНЭ) 200,
  6. Л.Батжав (бие даагч) 200 хурдан удмын адуутай гэв. Нийт 170 хүн 4,501 хурдан удмын адуутай гэв.

Нэр дэвшигч дотор есөн хүн "мянгат" буюу 1,000 давсан малтай. Тодруулбал Үнэн ба Зөв намаас нэр дэвшиж буй Г.Мөнхсайхан 3,010 толгой малтай гэдгээрээ тэргүүлсэн бол дуучин С.Жавхлан 1,735, УИХ-ын гишүүн П.Анужин 1,495, Ц.Туваан 1,387, нэр дэвшигч А.Бүддорж 1,311, Д.Оюунцэцэг 1,305, Г.Булган 1,300, А.Батсүх 1,083, Д.Нарангарав 1,060 толгой малтай юм. 

Хамгийн олон хурдан удмын адуутай нэр дэвшигчид:

Нам Овог Нэр Хурдан удмын адуу Нийт мал Нийт Үнэлгээ Мян₮
Шинэ Нэгдсэн Эвсэл Агваансамдан Батсүх 460  Хурдан удмын адуу 460, үхэр 99, хонь 300, ямаа 224 22,740,500
Ардчилсан Нам Эрдэнэ-Очир Тамир 350 Хурдан удмын адуу 350 2,000,000
Монгол Ардын Нам Пүрэв-Очир Анужин 244 Хурдан удмын адуу 244, үхэр 142, хонь 854, ямаа 255 1,362,970
Иргэний Хөдөлгөөний Нам Барбаатар Болортуяа 200 Хурдан удмын адуу 200, үхэр 100, хонь 100 1,620,000
Шинэ Нэгдсэн Эвсэл Ням Цэрэндагва 200 Хурдан удмын адуу 200 90,000
Бие даагч  Лхамжав Батжав 200 Хурдан удмын адуу 200 200,000
Ардчилсан Нам Цогтоо Одонтунгалаг 180 Хурдан удмын адуу 180, үхэр 28, хонь 400 488,000
Ардчилсан Нам Жалбасүрэн Батзандан 150 Хурдан удмын адуу 150, үхэр 20 790,000
Ардчилсан Нам Цэнд Баатархүү 146 Хурдан удмын адуу 146, үхэр 189, ямаа 545 422,050
Үнэн ба Зөв Нам Алтангэрэл Бүддорж 135 Хурдан удмын адуу 135, хонь 496, ямаа 680 3,450
Ардчилсан нам Батбаяр Ариун-Эрдэнэ 130 Хурдан удмын адуу 130, үхэр 85, ямаа 47, хонь 35 5,167,640
Ардчилсан Нам Далайн Батбаяр 110  Хурдан удмын адуу 110 8,800,000
Иргэний Хөдөлгөөний Нам Жамъян Чулуун 100 Хурдан удмын адуу 100 1,000,000
Бие даагч Шинэбаяр Зулбадам 97 Хурдан удмын адуу 97 2,910,000

Хамгийн олон малтай нэр дэвшигчид:

Нам Овог Нэр Нийт малын тоо Нийт үнэлгээ Мян₮
Үнэн ба Зөв Нам Шайрийнямбуу Мөнхсайхан 3,010 (Хурдан удмын адуу 10, адуу 50, үхэр 150, хонь 1,500, ямаа 1,300) 1,160,000
Бүгд Найрамдах Нам Саманд Жавхлан 1,735 (Адуу 300, хонь 1,200, үхэр 230, тэмээ 5 ) 900,000
Монголын Ардын Нам Пүрэв-Очир Анужин 1,495 (Хурдан удмын адуу 244, үхэр 142, хонь 854, ямаа 255) 1,362,970
Ардчилсан Нам Цэвэгдорж Туваан 1,387 (Адуу 518, үхэр 31, хонь 682, ямаа 156) 898,010
Үнэн ба Зөв Нам Алтангэрэл Бүддорж 1,311 (Хурдан удмын адуу 135, хонь 496, ямаа 680) 3,450
Ардчилсан Нам Даваасамбуу Оюунцэцэг 1,305 (Адуу 15, үхэр 20, хонь 340, ямаа 90, хонь 500, ) 18,420
Үнэн ба Зөв Нам Галсандорж Булган 1,300 (Хонь 500, ямаа 800) 275,000
Шинэ Нэгдсэн Эвсэл Агваансамдан  Сүхбат 1,083 (Хурдан удмын адуу 460, үхэр 99, хонь 300, ямаа 224) 22,740,500
Сайн Ардчилсан Иргэдийн Нам Даваасүрэн Нарангарав 1,060 (Үхэр 50, хонь 300, 250 ямаа, 50 адуу, 30 тэмээ) 300,000
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг...
Top