x

УИХ-ын дарга тэргүүтэй 44 гишүүн, Ерөнхий сайд тэргүүтэй 14 сайд тэрбумтнуудыг өнгөлжээ

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд танилцуулсан. Нээлттэй мэдээллээс үзэхэд нэг тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй 415 нэр дэвшигч байгаа нь нийт нэр дэвшиж буй 1,336 хүний 30 хувийг эзэлж байна.

100-999 сая төгрөгийн хөрөнгөтэй 651 нэр дэвшигч байгаа бол 100 саяас бага хөрөнгөтэй 269 нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байна. 

415 тэрбумтан дотор УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй нийт 44 парламентын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Ч.Номин, Б.Чойжилсүрэн, С.Амарсайхан, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Ц.Даваасүрэн, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Б.Батцэцэг, Г.Сайханбаяр нарын 14 сайд тэрбумтан болохоо АТГ-т мэдээлжээ. 

МАН, АН-ын тэрбумтан нэр дэвшигчдийн ХОМ-т мэдүүлсэн нийт хөрөнгө 900 орчим тэрбум төгрөг

Эрх баригч намаас нэр дэвшиж буй 95 тэрбумтны хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсан нийт хөрөнгө 500 орчим тэрбум төгрөг болж байгаа бол АН-ын 94 нэр дэвшигчийнх 400 орчим тэрбум төгрөгөөр тоологдож байна.  

МАН-аас нэр дэвшигчдийн 75.4 хувь нь тэрбумтан

Хамгийн олон тэрбумтан нэр дэвшигчтэй намаар МАН нэрлэгдэж байна. МАН-аас нэр дэвшиж буй 126 хүний 95 нь тэрбумтнуудын эгнээнд бичигджээ. Энэ нь нийт дэр дэвшигчдийнх нь 75.4 хувийг эзэлж байна.

Эрх баригч намын араас АН 94 тэрбумтан нэр дэвшигчтэйгээр эрэмбэлэгдэж байна. Тэд нийт нэр дэвшигчдийнхээ 74.6 хувийг эзэлж байгаа аж.

23-82 тэрбумын хөрөнгөтэй эхний 10 нэр дэвшигчийг  жагсаахад МАН-аас долоон нэр дэвшигч жагссан бол АН-ын хёр нэр дэвшигч 3 болон 10-т эрэмбэлэгджээ. Харин САИНН-ын нэр дэвшигч О.Баатархуяг 82 тэрбумын хөрөнгөөр жагсаалтыг тэргүүлж, Ч.Номин сайд удаалсан байна. 

Харин 71 хүн нэр дэвшүүлсэн Ард Түмний Олонхын Засаглал Намын хоёр тэрбумтан нийт нэр дэвшигчдийнхээ 2.82 хувийг эзэлж байна.

Хүснэгт #1: Тэрбумтан нэр дэвшигчдийн эзлэх хувь нам тус бүрээр

Нам Тэрбумтан Нийт нэр дэвшигчид Хувь
 Монгол Ардын Нам  95 126 75.40%
 Ардчилсан Нам  94 126 74.60%
 Үндэсний эвсэл  32 66 48.48%
 ХҮН нам  50 122 40.98%
 Иргэний Хөдөлгөөний Нам  45 124 36.29%
 Монголын Социол Демократ Нам  2 6 33.33%
 Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШН/  28 90 31.11%
 Бие даан нэр дэвшигч  10 42 23.81%
 Монголын Хүний Төлөө Нам  6 42 14.29%
 Иргэний Зориг Ногоон Нам  10 71 14.08%
 Үнэн ба Зөв Нам  11 80 13.75%
 Бүгд Найрамдах Нам  7 54 12.96%
 Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам  7 57 12.28%
 Ард Түмний Хүч Нам  6 60 10.00%
 Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам  4 55 7.27%
 Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам  2 30 6.67%
 Эх Орон Нам  2 43 4.65%
 Эрх чөлөөний эвсэл нам  2 47 4.26%
 Ард Түмний Олонхийн Засаглал Нам  2 71 2.82%

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (127.0.0.1)
    Ч.Хүрэлбаатар хулгайчаа зайлуулаа.
    2024 оны 06 сарын 14 | Хариулах
  • Иргэн (127.0.0.1)
    Ё.Хүрэлбаатарыг зайлуулахгүй,бол МАН -ын нэр хүнд шороотой хутгалдана. Энэ Хүрэлбаатар улс төрийн хамгаалалтад улайран зүтгэж байгаа нь яг гэмт хэрэгтэн мөн шүү
    2024 оны 06 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top