x

Хөрөнгийн хэмжээгээр тэргүүлсэн 50 нэр дэвшигчийн 18 нь МАН-ын гишүүд

Зургийг ikon.mn

Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо Авлигатай Тэмцэх Газарт/АТГ/ мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигч 1,336 иргэний хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.

Эдгээрээс нийт хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж буй 50 нэр дэвшигчийн мэдээллийг хүргэж байна. /Нийт хөрөнгийн хэмжээг харуулахдаа зээлийн хэмжээг оруулсан болохыг анхаарна уу/

Жагсаалтын 50-д 10 намын төлөөлөл, 4 бие даагч багтсанаас хамгийн олон (36 хувь) буюу 18 нь МАН-аас нэр дэвшигчид байна. Мөн хамгийн их хөрөнгөтэй нэр дэвшигчдийн жагсаалтад ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Засгийн газрын танхимын долоон сайд багтжээ.

УИХ-ын сонгуульд Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намаас нэр дэвшигч О.Баатархуяг хамгийн их буюу нийт 82 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бол МАН-аас нэр дэвшигч, Соёлын сайд Ч.Номин 59 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр жагсаалтыг удаалж байна.

МАН-аас нэр дэвшигч шарк Д.Энхтүвшин 33 тэрбум,

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Ж.Энхбаяр 24 тэрбум,

Уул уурхайн сайд Ж.Ганбаатар 11 тэрбум, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 19 тэрбум,

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 18 тэрбум,

Шадар сайд С.Амарсайхан 14 тэрбум,

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 12 тэрбум,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан 11 тэрбум,

ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан 7 тэрбум,

балетчин Д.Алтанхуяг 8 тэрбум,

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх 9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй.

АН-аас нэр дэвшигч Б.Түвшин 36 тэрбум,

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 9 тэрбум, 

Ш.Адьшаа 8 тэрбум,

"М-Ойл" компанийн захирал Б.Пунсалмаа 7 тэрбум,

"Ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хороо"-ны гишүүн Ц.Уянга 7 тэрбум,

Шинэ Нэгдсэн Эвслээс нэр дэвшигч А.Сүхбат аваргын ах А.Батсүх 23 тэрбум,

Иргэний Хөдөлгөөний Намаас нэр дэвшигч Ж.Занаа 10 тэрбум,

ХҮН намын Б.Мөнхсоёл 10 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлжээ.

Нийт хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж буй 50 нэр дэвшигчийн 18 нь МАН-ынх бол АН-ын 15, ХҮН намын хоёр, Иргэний Хөдөлгөөний Намын дөрөв, бие даагч дөрөв байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 06 сарын 19 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг...
Top