x

Сонгуулийн жилд төрөөс халамжийн шинэ бодлого хэрэгжүүлэхийг хуулиар хязгаарлана

2024 оны УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ил болгосон. Нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөсөн энэ үед улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс онцолж байна.

СОНГУУЛИЙН ЖИЛД  ТӨРӨӨС НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ШИНЭ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХУУЛИАР ХЯЗГААРЛАНА

АН:

  • “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
  • Халамжийг нэмэгдүүлэх бус, ажил хөдөлмөр, бизнес эрхэлж байгаа иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого баримтална.
  • Нийгмийн халамжийн нийтлэг мөнгөн тэтгэмж, тусламжийн төрлийг цөөлж, ядуу, зорилтот өрх, иргэнд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Монгол орны нөхцөлд тохируулж, өрх, иргэний амьжиргааг бодитой үнэлдэг болгоно.
  • Нийтийг хамарсан гамшигт өртөгчдөд үзүүлэх халамжийн тусламж, үйлчилгээг бий болгоно.
  • Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэн халамжийн хөтөлбөрүүдийг төгсөх хугацаатай болгоно. Халамжийн хөтөлбөрөөр дамжуулан хөдөлмөр эрхлэх сэдлийг бий болгож, шаардлагатай тохиолдолд хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх, өрх, иргэнийг ядуурлаас гарахад дэмжлэг үзүүлнэ.
  • Бага орлоготой, ядуу айл өрхүүдэд зориулсан хүнсний хангамжийн хөтөлбөр хэрэгжүүлж, шим тэжээлийн дутагдлаас хамгаална.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээний төрлийг бууруулна.
  • Сонгуулийн жилд төрөөс нийгмийн халамжийн шинэ бодлого хэрэгжүүлэхийг хуулиар хязгаарлана.
  • Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.
  • "Цалинтай эх, эцэг" нийгмийн хамгааллын бодлогыг   нийгмийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан боловсронгүй болгоно.
  • Улс төрийн амлалттай холбоотойгоор тараадаг мөнгөн шилжүүлгүүдэд зохицуулалт хийж, эрх зүйн орчныг шинэчилнэ

МАН:

  • "Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

  • Тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
  • 5 их наядын хөтөлбөрийн хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлнэ.
  • "Цалинтай эх, эцэг" нийгмийн хамгааллын бодлогыг   нийгмийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан боловсронгуй болгоно

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ:

  • Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог төрийн даатгалын системтэй зэрэгцүүлэн бий болгоно.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тэтгэврийн сангийн хуримтлалыг өсгөх, сайжруулах тогтолцооны эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

    УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ЗАРДЛЫГ 20 ХУВИАР БУУРУУЛНА

АН:

  • ДНБ-ий 2024-2028 оны жилийн дундаж өсөлтийг 6 хувиас бууруулахгүй байх тогтвортой бодлого хэрэгжүүлнэ.

  • Үнийн өсөлтийг хязгаарлаж, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд тогтворжуулна.

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана.

  • Төсвийн зардлыг ач холбогдлоор нь эрэмбэлж, үр ашигтай хуваарилалтын бодлого хэрэгжүүлнэ.

  • Татвар төлөгчийн суурийг өргөжүүлэх замаар төсвийн орлого тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ.

  • Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг бууруулна.

  • Түүхий эдийн мөчлөгийн эерэг үеийн үнийн зөрүүгийн өгөөжөөс хүртэх орлогын тодорхой хувийг Засгийн газрын өрийн дарамтыг бууруулахад ашиглана.

  • Гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хадгална.

  • Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн шинэчлэл хийнэ.

  • Зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

  • Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, нээлттэй, олон нийтийн оролцоотой болгон хувьчлах замаар өгөөжийг нэмэгдүүлж, бүрдүүлсэн орлогыг өрийн дарамтыг бууруулахад зарцуулна.

  • Засгийн газрын тусгай сангуудад үнэлгээ хийж, шаардлага хангаагүй сангуудыг татан буулгах арга хэмжээ авна.

  • Ажлын байр шинээр бий болгох хувийн хэвшлийн санал, санаачилгыг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.

  • Засгийн газрын бүтцийн шинэчлэлийн хүрээнд төрийн албаны давхардлыг арилгаж, цомхон бүтцээр ажиллана.

  • Төрийн албанаас хувийн салбарт шилжин ажиллахыг дэмжсэн эдийн засгийн хөшүүргүүдийг ашиглана.

  • Дижитал эдийн засаг, цахим худалдааны шинэ, ухаалаг (смарт) үйлчилгээг бий болгож, эдийн засгийн голлох тулгуур болгоно.

  • Старт-ап бизнес эрхлэгчдийг урамшуулах, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мэдээллийн технологийн үйлчилгээний экспортыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ.

МАН:

  • Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна.

  • Инфляцын түвшинг тогтвортой байлгах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих мөнгөний зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

  • Төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, хил дамнасан холболтыг гүйцээн нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэнэ.

 

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ

  • Төсвийн зарлагын тэлэлтийг багасгаснаар мөнгөний бодлогыг уян хатан хэрэгжүүлэх орон зай бий болгож, банкны салбарын тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авна.
  • Нэр хүнд бүхий олон улсын санхүүгийн байгууллага болон түүний салбар нэгжийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлснээр бага урт, хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг хангаж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн мөнгөний зорилтот бодлогоор дамжуулан эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ.
  • Монгол Улсыг Ази-Номхон далайн бүс нутгийн санхүүгийн төвүүдийн нэг болгох хууль, эрх зүйн орчин бүрдүүлнэ.
  • ДНБ-ий өсөлттэй уялдуулан төсвийн зардалд сахилга батыг хатуу мөрдөж, тогтвортой өсөлтийн зорилтод нийцсэн мөнгөний ухаалаг бодлого хэрэгжүүлнэ.
  • Банк, санхүү, даатгалын салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжих, өсөлт, инновацийг бий болгох, өрсөлдөх чадвартай санхүүгийн орчныг бүрдүүлнэ.

НӨАТ-ЫН ХУУЛИЙГ ШИНЭЧИЛЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛНЭ

АН:

  • Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг тодорхой салбаруудад татварын хувь хэмжээг бууруулах бодлого хэрэгжүүлнэ.

  • НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлнэ.

  • Орчин үеийн өндөр технологи бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн уян хатан бодлого хэрэгжүүлнэ.

  • Монгол Улсад импортлож буй өргөн хэрэглээний барааны гарал үүслийн код болон барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн кодыг уялдуулах технологийн шийдлийг гаргана.

  • ОУЭЗХАХБ (OECD)-аас хэрэгжүүлж байгаа BEPS (орлогын суурийг багасгах замаар ашгийг шилжүүлэхийг зогсоох) санаачилгын хэрэгжилтийг бодитоор дэмжин суурьшуулах, татварын орчныг олон улсын стандартад нийцтэй болгоход онцгойлон анхаарна.

    Боловсролын тэтгэлэгт зарцуулсан аж ахуйн нэгжийн зардлыг татвар ногдох орлогоос чөлөөлнө.

    Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй.

МАН:

  • Бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

  • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5 хувь болгон бууруулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ.

  • Бүсүүдийн тэргүүлэх чиглэл, онцлог, нөөц, байршлын давуу талд тулгуурлан эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, одоо байгаа татваргүй чөлөөт бүсүүдийг бүрэн ашиглалтад оруулна.

  • Бүс нутгийн эдийн засгийн төрөлжилтөд нийцсэн экспортын хөнгөн үйлдвэрийн кластерыг хөгжүүлж, орон нутгийн ажлын байрыг нэмэгдүүлнэ.

  • Суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж бизнесийн орчин, хөрөнгө оруулалтыг дэмжсэн НӨАТ-ын хуулийн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хийнэ.

  • Дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварт зохицуулалт хийнэ.

  • Гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломжийг бүрдүүлнэ.

  • Боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх татварын бодлого хэрэгжүүлнэ.

  • Эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт зэрэг хүний хөгжлийг хувийн хэвшлийн санаачилгад ээлтэй тогтолцоог хөгжүүлнэ.

  • Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох хиймэл оюун ухаан, Аж үйлдвэрийн IV дүгээр хувьсгалын технологийн шийдлүүд, эрчим хүчний бие даасан эх үүсвэр, боловсруулах үйлдвэрийн өндөр технологийг хөгжүүлэх бодлогын орчныг бүрдүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД НЭР ХҮНДИЙГ ӨСГӨЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЖИЛ БҮР НЭМЭГДҮҮЛНЭ

АН:

  • Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулан Монгол Улсын нэр хүндийг өсгөж, гадаадын хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлнэ.

  • Экспортын чиг баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний бүтээгдэхүүн үйлчилгээний гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

  • “Дижитал нүүдэлчин” виз бий болгож, хөрөнгө оруулагч, өндөр чадвартай нарийн мэргэжилтэн зэрэг шаардлага хангасан гадаад улсын иргэдэд онлайн шуурхай виз олгоно.

  • Гадаадын хөрөнгө оруулагчдад тавигдах шалгуур үзүүлэлт, хөрөнгө оруулалтын хэмжээг салбар тус бүрээр тодорхойлно.

МАН:

  • Бизнес эрхлэлтийн индексээр 20 байр урагшилж, бизнесийн орчин сайтай эхний 60 улсын нэг болно.

    Бизнесийн салбарт төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчим баримталж, төрийн оролцоог хязгаарлана.

  • Монгол Улс олон улсаас санхүүжилт босгох чадавхын зэрэглэлийг “BBB” ангилалд хүргэж шат ахиулна (Fitch, S&P аргачлалаар).

  • Нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэгт үйлчилгээ эрхлэх боломжийг иргэдэд олгоно.

  • Зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, старт-апп компаниуд бойжих нөхцөл бүрдүүлэх үүднээс Монополын эсрэг хуулийг боловсруулж батална. Ингэснээр залуучууд болон жижиг компаниуд шударгаар өрсөлдөх суурийг тавьж, аливаа нэг компани бүх салбарт давамгай байдалтай ноёрхохгүй байх, нийтээр хөгжих орчныг бүрдүүлнэ.

  • Хувийн болон оюуны өмчийг хамгаалах, хөрөнгө оруулагчид өмчлөх эрхээ хуулийн хүрээнд саадгүй хэрэгжүүлэх эрх зүйн орчныг олон улсын сайн жишиг, туршлагад тулгуурлан бий болгоно.

  • Эрдэмтдийн оюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлж, шинэ бүтээл, оюуны өмч, судалгаа шинжилгээ, шинэ технологийг эдийн засгийн эргэлтэд оруулж, салбаруудын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

  • ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өрийг 40-өөс доош хувьд тогтмол хадгалж, хувийн хэвшилд олон улсын зах зээлээс хямд өртөгтэй эх үүсвэр татах боломжийг олгоно.

  • Банк, санхүү, даатгалын салбарын реформыг хэрэгжүүлж зээлийн хүүг бууруулна.

  • Эдийн засгийн өсөлтийг 7-8 хувьд тогтмол хадгалж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэн, арилжааны зээлийн дундаж хүү, үнийн өсөлтийг нэг оронтой тоонд барих бодлого баримтална.

  • Банкны реформыг үргэлжлүүлж, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлснээр банкны хөрөнгө оруулалт, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлнэ.

  • Гадаадын хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг Монгол Улсад эхлүүлснээр зээлийн санхүүгийн эх үүсвэр нэмэгдэж, салбарын өрсөлдөөн нэмэгдсэнээр зээл болон хадгаламжийн хүүгийн зөрүү буурч, иргэд, хувийн хэвшилд олгох зээлийн хүүг бууруулах бодлого баримтална.

  • Хамтын даатгал, урт хугацааны даатгал, дотоодын давхар даатгалыг хөгжүүлнэ.

  • Даатгалын салбарын хууль эрх зүйн реформыг хийж, технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулна.

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ

  • Хот, хөдөөд гэр бүл төвтэй өрхийн бизнес эрхлэх, ургийн бизнесийн суурийг тавих, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн Инкубатор төвийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай уялдуулах, иргэдийн хувь нийлүүлсэн хадгаламж зээлийн хоршоонд бага хүүтэй эх үүсвэр түр байршуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд байгуулна.
  • Томоохон аж ахуйн нэгж, байгууллагын болон төрийн худалдан авалтыг гэр бүл төвтэй бизнесээс нийлүүлэхийг тогтмол дэмжиж, чанар стандартад нийцэх, технологийн сургалтуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохион байгуулна.
  • Гэр бүлийн бизнесийг дэмжих, инноваци, шинэ технологи бизнес нэвтрүүлэх, өрсөлдөх чадвар суулгах, бизнесийн өсөлт, хөгжилтийг урт хугацаанд дэмжихэд чиглэсэн тогтолцоог бүрдүүлнэ.
  • Гэр бүлийн бизнес эрхлэгчдийн хооронд мэдээлэл солилцох, туршлага хуваалцах боломжийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд гарах боломжийг цахим тогтолцоогоор дамжуулан бий болгоно.
  • Хүнс, хөдөө аж ахуй болон  бусад салбарт боловсрол олгох сургалтыг дэмжих, инноваци, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хөдөөгийн иргэд, гэр бүлүүдэд зориулсан мэргэжлийн боловсрол, ур чадварыг дээшлүүлэх цахим тогтолцоог ХААИС болон бусад их, дээд сургуулиудтай хамтарч бий болгоно.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа 11 цаг 2 мин Гуравдугаар сарын 4-нөөс нөөцийн махны өргөтгөсөн худалдаа есөн цэгт гарна 11 цаг 3 мин УБЦТС-иас маргааш хийгдэх цахилгаан тоноглолын засварын хуваарийг мэдээллээ 11 цаг 4 мин Криштиану Роналду өвдгөндөө бэртэл авч, талбайг орхилоо 11 цаг 6 мин Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ 11 цаг 11 мин Герман, Франц, Их Британи Ираны довтолгоог буруушааж, хамтарсан мэдэгдэл гаргалаа 13 цаг 6 мин "Бүргэдийн баяр-2026" энэ сарын 7, 8-нд "Чингис хааны хүрээ"-нд болно 13 цаг 8 мин Монгол, Канадын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 13 цаг 10 мин Дэлхийн газрын тосны 20 хувийн тээвэрлэлт зогсонги байдалд оров 13 цаг 12 мин АНХААРУУЛГА: Нутгийн зүүн хагаст цас орж, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна 13 цаг 26 мин Агаарын цохилтын хариуд Иран нисгэгчгүй төхөөрөмжөөр довтолж эхэллээ 13 цаг 27 мин Хүүхдийн эрх зөрчсөн иргэдэд 28 сая төгрөгийн торгууль оногдууллаа 13 цаг 29 мин Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар дундаж давхаргыг тэлэх зорилт тавилаа 13 цаг 30 мин Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр 14 цаг 59 мин Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэгдэл бий болно                                                                    15 цаг 27 мин Өвлийн паралимпын наадмыг зорих Монголын баг тамирчдыг үдэн гаргалаа 15 цаг 29 мин Аялал жуулчлалын 11 бүсэд менежментийн төлөвлөгөө боловсруулж, иргэдийн оролцоог дэмжинэ 15 цаг 31 мин Rose 'Brit Awards'-аас шагнал хүртсэн анхны K-pop артист болж, түүх бүтээлээ 15 цаг 32 мин Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ 13 хувиар огцом өслөө 15 цаг 34 мин Хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн тодорхой бөгөөд тогтвортой байдлыг хүсч байна 15 цаг 42 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Морин жил монголчуудынх байсан Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ...
Top