x

Аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаажээ

Монгол Улс аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Үүнийг дагаад Монгол Улсад жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчил нэмэгдэж, хил дээрээс буцаагдсан иргэдийн тоо ч өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны байдлаар ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаасан.

Сүүлийн хоёр сарын байдлаар хил дээрээс буцаагдсан иргэдийн тоог авч үзвэл, БНХАУ-ын 246, БНСУ-ын 86 иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаасан.

Мөн хяналт шалгалтаар Монгол Улсад улсад аяллын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон 6 орны 116 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан. Тухайлбал, Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 178 дугаар тогтоолоор Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах БНСУ-ын иргэдийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн. Энэ нь зөвхөн жуулчлах, аялж амрах зориулалтаар олгож буй визийн хөнгөлөлттэй нөхцөл хэдий ч хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр эмчилгээ, оношилгоо, мэс ажилбар хийх зөрчил их гаргаж байна. Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тохиолдолд хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах, хуулиар ногдуулсан ажлын байрны төлбөр төлөх, мөн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх бол тусгай зөвшөөрөл авч зорилгодоо нийцсэн зохих ангиллын визээр орж ирэх ёстой.

Иймд гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэнийг хууль тогтоомжийн дагуу холбогдох зөвшөөрлийг авч, зорилгод нь нийцсэн визээр урихыг Гадаадын иргэн, харьяатын газраас зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 4 цаг 58 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 5 цаг 33 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 7 цаг 12 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 7 цаг 22 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 7 цаг 29 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 8 цаг 30 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 8 цаг 34 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 8 цаг 38 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 8 цаг 41 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 8 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 8 цаг 46 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 8 цаг 49 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 11 цаг 15 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 11 цаг 21 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 11 цаг 29 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 11 цаг 33 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 11 цаг 41 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 11 цаг 45 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 11 цаг 50 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 11 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top