x

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны /IATA/ 80 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт буюу AGM /Annual General Meeting/ энэ сарын 2-4-ний өдрүүдэд Дубай хотноо болж байна.

Чуулганд оролцохоор IATA-ийн гишүүн орнууд, стратегийн түншүүд, олон улсын болон бүс нутгийн холбоод,агаарын тээврийн салбарын бизнес эрхлэгчид, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд цуглаад байна. Уг чуулганаар өнгөрсөн жилийн нэгдсэн тайлан, агаарын тээврийн салбарын аюулгүй байдал, түүнтэй холбоотой бусад тайланг батлах юм.

Энэ удаагийн AGM-д Монгол Улсаас МИАТ ТӨХК-ийн удирдлагууд оролцож байна. Тэгвэл өнөөдрийн хуралдааны үеэр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож байгааг албан ёсоор зарлалаа. Тус холбооны удирдах зөвлөлд Lufthansa, American Airlines, ANA, Turkish Airlines, United Airlines, Qatar airways, Air Canada, Japan Airlines, Air France KLM, Korean airline зэрэг дэлхийн томоохон агаарын тээвэрлэгчийн удирдлагууд багтдаг байна.

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тус холбооны Удирдах зөвлөлд орсноор Монгол Улсаас анх удаа IATA-ийн Удирдах зөвлөлийн гишүүн болж байгаа юм. Дашрамд дурьдахад Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо нь 1945 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 120 орны 330 агаарын тээвэрлэгчийг гишүүнээр нэгтгэсэн томоохон холбоо юм. МИАТ ТӨХК 1996 онд тус холбоонд элссэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 5 цаг 1 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 5 цаг 36 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 7 цаг 15 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 7 цаг 25 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 7 цаг 32 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 8 цаг 33 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 8 цаг 36 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 8 цаг 40 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 8 цаг 43 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 8 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 8 цаг 49 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 8 цаг 51 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 11 цаг 18 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 11 цаг 23 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 11 цаг 31 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 11 цаг 36 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 11 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 11 цаг 47 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 11 цаг 52 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 11 цаг 59 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top