x

Хугацаат цэргийн алба хаагч зам тээврийн осолд өртөн амь насаа алджээ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч тавдугаар сарын 30-ны 21:40 цагийн үед нас барсан мэдээлэл гараад байгаа. 

Үүнтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Энхбаатар мэдээлэл хийлээ. 

Д.Энхбаатар: 

-"Төв аймгийн Цээл суманд томилгоот үүрэг гүйцэтгэж байсан 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зам тээврийн осолд өртөн харамсалтайгаар амь насаа алдсан асуудал гарсан. Үүнд дотоодын цэргийн байгууллагын хамт олон маш их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Зам тээврийн осолтой холбогдуулан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Дотоодын цэргийн байгууллагын албаны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдолтой асуудалд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албанаас шалгалт явуулж байна. 

Цахим орчинд маш олон илт худал мэдээлэл явж байна. Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор хугацаат цэргийн алба хаагчийг тусгай ажилд томилуулан ажиллуулдаг. Энэ ажлын хүрээнд явсан. 

Түүнээс биш дотоодын цэргийн штабын дарга, удирдлагын зүгээс ямар нэгэн хувийн ашиг сонирхол хөөж, хувийн ажилдаа хугацаат цэргийн алба хаагчийг ажиллуулсан тохиолдол байхгүй. Дотоодын цэргийн байгууллага зөвхөн хууль тогтоомжийг чанд мөрдлөг болгодог. Дахин хэлэхэд хувьдаа ажиллуулсан гэх асуудал илт худал мэдээлэл. 

Хугацаат цэргийн алба хаагчийг бригадын генерал, дотоодын цэргийн штабын дарга томилж ажилд явуулаагүй. Энэ бол тухайн анги байгууллагынхаа дотоод аж ахуйн ажлыг хийж явсан. Тухайн цэргийн ангид өөрсдийн гэсэн туслах байгууллага байдаг. 

Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй. Дотоодын цэргийн байгууллагаас нууж хаасан юм байхгүй. Хугацаат цэргийн алба хаагч хэзээ ч өөрөө машин барьж явахгүй. 

Хэн нэгэн хүний хувийн ажлыг хийх үйл ажиллагаа байхгүй. Тэр компанитай тухай ангийнхаа туслах ажлыг дэмжих зорилгоор ажиллаж байсан. 

05 дугаар ангийн нэг ахлагч, найман хугацаат цэргийн алба хаагч ажил гүйцэтгэж байсан. Нас барсан цэрэг 2023 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан. 

Ар гэрийн төлөөлөлтэй уулзаж, бүх боломжит үйл ажиллагаагаар дэмжиж, Монгол ёс заншлын дагуу талийгаачийг хөдөөлүүлэхэд цэргийн байгууллага оролцож байгаа. 

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай заасны дагуу ахлагчийн таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж, оршуулгын зардлыг ар гэрт нь олгоно. 

Дотоодын цэргийн байгууллага, хувь хүний нэр төрд халдсан, илт худлаа мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд явж байна. Хугацаат цэргийн алба хаагч замын ажил хийх боломжгүй. 

Цахим сүлжээнд ойлголтын зөрүүтэй мэдүүллүүд явж буйгаас миний хамгийн онцолж ярих гээд байгаа зүйл нь хэн нэгэн этгээдийг нотолгоогүйгээр, дотоодын цэргийн байгууллагын нэр төрд халдсан зүйл ярьж байна. 

Дотоодын цэргийн ангийн даргын хувийн ашиг сонирхлын зүйл байхгүй. 05 дугаар анги улсын онцгой объектыг хамгаалах чиг үүрэгтэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 5 цаг 1 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 5 цаг 36 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 7 цаг 15 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 7 цаг 25 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 7 цаг 32 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 8 цаг 33 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 8 цаг 36 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 8 цаг 40 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 8 цаг 44 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 8 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 8 цаг 49 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 8 цаг 52 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 11 цаг 18 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 11 цаг 24 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 11 цаг 32 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 11 цаг 36 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 11 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 11 цаг 47 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 11 цаг 52 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 12 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top