x

Х.Нямбаатар: Гэр хорооллын дахин төлөвлөлт нэртэй зүйлийг бүгдийг нь зогсооно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах асуудлаар мэдээлэл хийлээ. Үүний тулд тойрог хурдны зам, их багтаамжийн, олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоолыг шийдэх ёстой гэв. 

Х.Нямбаатар: 

-"Эхний ээлжид байнгын ажиллагаатай зогсоолууд болон зогсоол байгуулах боломжтой байршлуудыг судална. “Зогсоол” хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлнэ.

Бид гурван зүйл дээр анхаарч байж, түгжрэлийг хумих боломжтой. Хамгийн түрүүнд нийтийн тээврийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Энэ талаар Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргалд үүрэг өгсөн.

Саяхан Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчидтэй уулзаад нэмэлт санхүүжилт гаргахаар болсон. Тэдний зүгээс алдартай хоёр замын газар чөлөөлөлтийн мөнгийг нь гаргая гэлээ. Хоёрхон замын газар чөлөөлөлтөд 90 тэрбум төгрөг шаардлагатай байсан. Энэ мөнгийг бид гаргаж чадахгүй. Гэвч зорилгоо биелүүлэхийн тулд банкнаас санхүүжилт өгөхөөр боллоо. 

Хоёрдугаарт нийтийн тээврийн өөр хоорондын логик холбоосыг нарийн судалж өгөхөөр шийдвэрлэсэн. Өмнө нь 2006 онд ЖАЙКА-гийн судалгаанаас хойш дахиж шинэчлэгдээгүй. 

Мөн "Зогсоол" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоор ахлуулсан баг хоёр долоо хоног тутамд энэ асуудлаар мэдээлэл хийж байя. Тодруулбал 15 дугаар хороололд нийт тэдэн далд зогсоол хийчихвэл өнөөдрийн байдлаар гадаа хонож буй машиныг далд оруулах юм байна гэсэн тооцоог хийх хэрэгтэй.

Хамгийн аймшигтай нь хотын төвд зогсоол барих асуудал хүндрэлтэй байна. Саяхан Сүхбаатар дүүргийн Тамгын газрын байрыг нураагаад барьсан барилга нь гаднаа нэг ч машины зогсоолгүй. Одоо ийм барилгын зөвшөөрөл өгөхгүй. Барилга барих зөвшөөрөл өгч болно. Тэгвэл дотроо бүх машинаа багтаах боломжтой байдлаар шийдэх хэрэгтэй байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй бол нэг ч барилгын зөвшөөрөл олгохгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэсэн нэртэй зүйлийг бүгдийг нь зогсооно. Хотын төвийн "А" зэрэглэлд хуучин байрыг нураагаад 16 давхар барилга барьж болно. Тэгвэл дөрвөн тал руугаа гарцтай, дотроо гурван давхар зогсоолтой байх шаардлага тавина" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Миний Нийслэл одоо ногоон байгууламжууд л хэрэгтэй байна! (127.0.0.1)
    Их дэлгүүрийн урд байранд дунд барилга барина гэхийн! Тэнд байшин барих ямарч зай талбай үлдээгүй шүү!!!! Улаанбаатар хотод нэг ч барилга шинээр барихгүй гээд бсн ЯАСАН БЭЭЭ!!!
    2024 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Дандаал тэгнэ ингэнэ гэх. Ажилаа хий, оршин суугчдад ашигтай ажил хий.
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
  • ard (127.0.0.1)
    hogiin ulaanbaatart amidrahgvi bvh vl hodlohoo zaraad gadaadqr amidrahaar yvla xezeech iim hogiin hotod amidrahgui
    2024 оны 06 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 5 цаг 0 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 5 цаг 35 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 7 цаг 14 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 7 цаг 24 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 7 цаг 31 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 8 цаг 32 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 8 цаг 35 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 8 цаг 39 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 8 цаг 42 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 8 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 8 цаг 48 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 8 цаг 51 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 11 цаг 17 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 11 цаг 23 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 11 цаг 30 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 11 цаг 35 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 11 цаг 43 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 11 цаг 46 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 11 цаг 51 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 11 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top