x

Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийг хамгаалах тухай конвенцод нэгдэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Соёлын сайд Ч.Номин өнөөдөр (2024.05.29) “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-гийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 

“Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенц нь 5 бүлэг, 21 зүйл, хавсралтаас бүрддэг. Өнөөдрийн байдлаар уг конвенцод дэлхийн 63 улс гарын үсэг зурж, зөвшөөрсөн байна, үүнээс эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу 41 улс нэгдэн орсон, 13 улс соёрхон баталсан бол Франц, ОХУ, Гүрж, Сенегал зэрэг 9 улс гарын үсэг зурсан ч нэгдэн орох, соёрхон батлах талаар ямар нэг шийдвэр гаргаагүй.

“Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенц нь ЮНЕСКО-ийн 1970 оны “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” конвенцууд нь өөр хоорондоо харилцан уялдаатай, нэг нэгнээ дэмжиж, нөхөх зорилготой олон улсын эрх зүйн баримт бичиг юм. Хэдийгээр 1995 оны конвенцод соёлын эд зүйл (cultural objects), 1970 оны конвенцод соёлын өмч (cultural property) /манай улс соёрхон батлахдаа “соёлын үнэт зүйл” гэж орчуулсан/ хэмжээн харилцан адилгүй нэр томьёо хэрэглэсэн ч конвенцын зорилгод хамаарах зүйлс 11 хэсэгт ижил утга агуулгаар тодорхойлон, хэрэглэж байна хэмээн Соёлын сайд Ч.Номин танилцуулав.  

Тэрбээр, 1995 оны конвенцод хулгайлагдсан, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн эд зүйлийг нэхэмжлэх хугацаа, уугуул оршин суугчдын соёлын эд зүйлийг өмчлөх эрх, нөхөн төлбөрийн нөхцөл, конвенцын зорилгыг хэрэглэхгүй байх нөхцөл, өмчлөх эрхийг тогтоох үйл ажиллагаа зэрэг 1970 оны конвенцод заагаагүй зарим асуудлыг нарийвчлан зохицуулсан. Энэ нь оролцогч талуудыг соёлын эд зүйлийн хууль бус эргэлтээс сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгахад зохих хувь нэмэр оруулж байна. Тухайлбал, 2013 онд АНУ-ыг хууль сахиулах байгууллагаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, худалдсан Т-батаарын олдворыг эргүүлэн өгөх үйл ажиллагааг 1995 оны конвенцод үндэслэн зохион байгуулсныг дурдаж болно. 

Монгол Улсын хувьд гадаадаас соёлын эд зүйлсийг импортлох хэрэгцээ шаардлага бага хэдий ч өөрийн түүх соёл, өв уламжлал, ёс заншилд холбогдох эд зүйлсийг хууль бусаар хилээр гаргахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үндэсний чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байна. Учир нь сүүлийн жилүүдэд тодорхой сэдвийн хүрээнд хөдөө орон нутгийн ард иргэдийн гар дээрээс эд зүйлсийг худалдан авах, эсхүл хулгайлах замаар цуглуулж, зөвшөөрөлгүй хилээр нэвтрүүлэх зөрчил буурахгүй байгааг хууль сахиулах байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн, соёлын эд зүйлийн хууль бус эргэлттэй үр ашигтай тэмцэхийн тулд улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын эрх зүйн механизмыг ашиглах талаар ЮНЕСКО, ИНТЕРПОЛ, ЮНИДРУА (Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн) зэрэг олон улсын байгууллага зөвлөсөөр ирсэн. 

Иймд Соёлын яамнаас дээрх бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА-гийн конвенцод нэгдэн орох нь зүйтэй гэж үзэн, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

ЮНЕСКО-гийн 1970 оны “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” конвенц нь соёлын үнэт зүйлийн эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны шинэ механизмыг бүрдүүлсэн ч зарим зохицуулалт хэтэрхий ерөнхий, эсхүл шаардлагатай зохицуулалт дутуу орхигдсоноос конвенцын зорилгын хүрээнд хэрэглэхэд оролцогч талуудын өмнө багагүй бэрхшээлийг учруулж байв.

ЮНЕСКО 1980-аад оноос хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийг хууль ёсны өмчлөгчид буцаах, эргүүлэн өгөх үйл ажиллагааг илүү хөнгөвчлөн боловсронгуй болгох, ойлгомжгүй үлдсэн асуудлыг тодорхой болгох, хувийн эрх зүйн хүрээнд зохицуулах боломжийг эрэлхийлж, олон чиглэлээр судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Энэхүү 10 гаруй жилийн судалгааны үр дүнд “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА-гийн конвенцын төслийг боловсруулж, оролцогч талуудаар хэлэлцүүлэн, 1995 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо баталжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 59 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 1 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 1 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Өчигдөр 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Өчигдөр 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Өчигдөр 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Өчигдөр 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Өчигдөр 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Өчигдөр 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Өчигдөр 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Уржигдар 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Уржигдар 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Уржигдар 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Уржигдар 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Уржигдар 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Уржигдар 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 15 цаг 26 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ...
Top